SUPER BOWL 2024 | Ашер бүх цаг үеийн хит дуунуудаасаа толилууллаа

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 02 сарын 12

 

Орон нутгийн цагаар ням гарагийн үдэш болсон 58 дахь удаагийн "Super Bowl" тэмцээний хагас цагийн шоуны тайзнаа дуучин Ашер үзүүлбэрээ үзүүллээ. Түүнтэй хамтран ажиллаж, үе үеийн хит бүтээлүүдийг туурвисан зургаан уран бүтээлч мөн уг тайзнаа гарч ирэн түүнтэй хамт үзүүлбэр үзүүлжээ. 

Дуучин Алиша Кейс тайзнаа гарч ирэн 2004 онд цацагдсан "My Boo" дууг Ашертай хамтран дуулсан бол Жермейн Дупри 20 жилийн өмнө гарсан "Comfessions" цомгийн хит дуунаас толилуулав. Үүний дараа Will.i.am гарч ирэн "OMG" дуугаа хамтран дуулж, Lil Jon болон Ludacris нар “Yeah!” дуугаа дуулж стадионд цугласан үзэгчдийг байлдан дагуулжээ. 

 

 

Харин дуучин Ашерийн хувьд  “Caught Up,” “Love in this Club,” “Confessions, Pt. II” болон “Burn” зэрэг бүтээлүүдээ хүргэж энэхүү үдшийг доргиов. 

Тэрээр "Super Bowl" тэмцээний хагас цагийн шоуны тайзнаа үзүүлэх үзүүлбэрийнхээ тухай Vogue сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Би энэ ажлыг 30 жилийн турш хийж байна. Энэхүү аялалын нэг хэсэг болсон хүмүүс, эхэлэлээс өнөөг хүртэл зүтгэж буй хүн бүрийн баяр юм шиг мэдрээсэй гэж би хүсч байна" хэмээсэн бөгөөд энэхүү яриагаа бодит болгон хит уран бүтээлүүдээ хамтран гаргасан уран бүтээлчдээ энэхүү тайзнаа урин шүтэн бишрэгчдээ гайхшруулжээ. 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top