Зэндаяагийн метал хувцас шуугиан тарив

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 02 сарын 16

 

Жүжигчин Зэндаяа орон нутгийн цагаар Лондон хотноо болсон "Dune: Part Two" киноны нээлтийн ёслолд хүрэлцэн ирэхдээ дизайнер Тьерри Муглерийн 1995 couture коллекцид багтсан алдарт метал хослолоор гоёжээ. 

Робот мэт харагдуулах энэхүү хувцас дээрээ Bvlgari брэндийн индранил, очир алмаазан шигтгээ бүхий зүүлтээр гоёсон тэрээр удалгүй энэхүү хувцасаа энгийн хар даашинзаар сольж, ёслолын ажиллагааг үргэлжлүүлжээ. 

Түүний энэхүү сонголт загвар сонирхогчдын анхаарлыг ихээр татсан бөгөөд хэзээнээс чамин, дэгжин байдлаараа алдартай Зэндаяа энэхүү үдшийн онцлох зочдын нэг байлаа. 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top