Өмнөд Солонгосын А зэрэглэлийн жүжигчдийн нэг Хван Жон Ым нөхрөөсөө салж буй тухай мэдээлэл өчигдөр буюу хоёрдугаар сарын 22-ний өдөр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагджээ.
Хосууд өнгөрөгч 2020 онд хоёр тийш болсон ч 2021 онд эргэн нийлсэн. 2015 онд танилцаж, 2016 онд хуримаа хийсэн хосууд 2017 онд анхны хүүхдээ өлгийдөн авсан бөгөөд энэ удаад албан ёсоор хоёр тийш болж, гэрлэлтээ цуцлуулахаар болсон гэжээ.
Эх сурвалжуудын дурдаж буйгаар жүжигчин бүсгүйн нөхөр гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн гэнэ. Жүжигчин бүсгүй өөрийн инстаграм хуудаснаа "Хайрт нөхөр минь үзэсгэлэнтэй гэдэг нь. Надтай гэрлэснээсээ хойш зугаацах ч завгүй байгаа миний нөхөр И Ён Дун. Өнөөг хүртэл завгүй байсан учраас одооноос өөрийнхөөрөө тухтай байгаарай" хэмээх хоржоонтой тайлбар бүхий зураг оруулсан байх бөгөөд сэтгэгдэл хэсэгтээ "Тэр бараг 400 гаруй хүнтэй болзож байсан байх" хэмээн бичиж дээрх мэдээллийг баталжээ.
Сэтгэгдэл ( 3 )
Chamaig tooxgui tsarai muutai bn teneg ch bn. Nuxur chin chamaas xamaagui goy tsarailag zaluu bn.
Гэрлэлт утга учраа алдаад л байна шүү, яах гэж????????????
Баярлалаа, Сондороо, маш чухал мэдээ байна, кк