Этгээд хэв маягаараа алдартай MAMAMOO хамтлагийн дуучин Хваса Миланы загварын долоо хоногт хүрэлцэн иржээ. Хар торон хувцас болон зузаан хүрмээр гоёсон тэрээр хүрэлцэн ирсэн зочдын сонирхлыг ихээр татжээ.
Өмнөд Солонгос улсын нийгэм эмэгтэйчүүдийг хуучинсаг байдлаар хувцаслахыг шаарддаг бол энэхүү хэвшмэл ойлголтыг эвдэн, зоримог хувцасладаг алдартнуудын нэг бол Хваса яах аргагүй мөн. Энэхүү байдлаа Миланы загварын долоо хоногийн үеэр мөн илэрхийлсэн тэрээр дотуур хувцасан дээрээ нэвт гэрэлтэх торон хувцас өмсөн иржээ.
Түүний энэхүү үйлдэл БНСУ-ын интернэт хэрэглэгчдийг багагүй бухимдуулсан ч түүний олон улс дахь шүтэн бишрэгчид дэмжиж буйгаа илэрхийлэн, зоримог байдал нь түүний улам илүү дур булаам болгодог тухай дурджээ.
Сэтгэгдэл ( 0 )