Балетын урлагийн ноён оргил "ХУНТ НУУР" тайзнаа амилна

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 02 сарын 27

 

Балетын урлагийн түүхиийн агуу бүтээлүүдийн нэг П.И.Чайковский "ХУНТ НУУР" балет ирэх гуравдугаар сарын сарын 02, 03, 16, 17-ны өдрүүдэд Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрийн тайзнаа тоглогдох гэж байна. 

Үзэсгэлэнт гүнж Одетта болон ханхүү Зигфрид хоёрын хайр сэтгэлийн тухай гарах энэхүү бүжгэн жүжигт хорон санаат Ротбардын хун болгон хувиргасан гүнж Одеттаг гунигт бүжгээ хийж байхыг ан хийж явсан ханхүү Зигфрид хараад дурладаг.Тэр бүсгүй зөвхөн шөнийн цагаар л хүн төрхөндөө хувирдаг байж. Ингээд дурласан ханхүү хорон санаатантай тулалдаж хайртай бүсгүйгээ суллана... 

"Хунт нуур" балет манай дуурийн театрын тайзнаа 1975 оны 6-р сарын 28-ны өдөр Удирдаач УГЗ Ж.Чулуун, Балетмейстер АЖ,ТШ, ХБ Б.Жамъяндагвын дэглэлтээр анх тоглогдож байсан. Хамгийн анхны Одетта, Одиллиягийн дүрийг АЖ Ю.Оюун, Зигфридийн дүрийг МУГЖ Э.Оюунбат, Алиа салбадайн дүрийг АЖ О.Ганбаатар нар тоглож байсан юм.

Энэ удаагийн "Хунт нуур" бүжгэн жүжгийн дүрүүдэд:

ОДЕТТА /Тэргүүн цагаан хун/

ЗИГФРИД /Ханхүү/

ОДЕЛЛИЯ /Ротбартын охин, хар хун/

РОТБАРТ /Хорон санаат шидэт хар шувуу/

ВОЛЬФАНГ /Ордны хүмүүжүүлэгч/

ЭЗЭН АВХАЙ

АЛИА САЛБАДАЙ

ЗИГФРИДИЙН НӨХӨД 

Тасалбарыг: Ticket.mn болон УДБЭТ-ын билетийн кассаар худалдан авах боломжтой.  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top