Ким Кардашъяаны гоолиг бэлхүүс шүүмжлэл дагуулав

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 02 сарын 28

 

Реалити шоуны од Ким Кардашъяан Mugler брэндийн корсеттой зургаа нийтэлсэн нь шүүмжлэл дагуулаад байна. Гоолиг бэлхүүс, өргөн ташаагаа тодотгосон хувцаслалт бүхий Ким Кардашъяаныг зарим хүмүүс экс нөхөр Канье Уэстийн эхнэр Бианкатай адилтгажээ. 

Хүний биеийн анатомийн хувьд дотор эрхтнүүдээ хэт шахсан хувцаслалт нь шүүмжлэл дагуулах болсон бөгөөд эрүүл мэндэд аюултай хувцас хэрэглэл ийнхүү сурталчилсан нь шүүмжлэл дагуулжээ. 

Хамгийн сүүлд “Queen’s Gambit" киноны од Аня Тэйлор Жое мөн энэ төрлийн хувцаслалттай зургаа нийтэлсэн нь сөрөг сэтгэгдлээр дүүрсэн. Үүнээс хэдхэн хоногийн дараа Ким ийнхүү хувцасласан нь олон нийтийг эгдүүцлийг хүргэжээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top