Алдартай Dj Ан Е Сон согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүргэлтийн жолооч мөргөсөн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа билээ. Түүний хэргийг шалгах явцад өөр нэгэн ослын тухай мэдээлэл ил болсон тухай хэвлэлийнхэн мэдээлжээ.
Тэрээр энэ сарын 3-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодсон бөгөөд цусан дахь согтууруулах ундааны хэмжээ нь 0.221% байжээ. Согтуугаар машин жолоодох үедээ эсрэг талын урсгал руу орж машинтай мөргөлдсөн тэрээр энэхүү ослын газрыг орхиж зугтаж явах үедээ 50 гаруй насны хүргэлтийн ажилтныг мотоциклтой нь мөргөж амь насанд нь хүрчээ. Энэхүү хэргийн үйл явцыг түүний машины Dashcam-аас цагдаа нар олж аван баримтжуулжээ.
Түүнд мөргүүлсэн машины жолооч хоёр долоо хоногийн хугацаанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай болсон тухай эх сурвалжууд мэдүүлсэн байна.
Сөүл хотын төв дүүргийн прокурорын газраас Ан Е Сонийг Замын хөдөлгөөний тухай хуульд заасан олон төрлийн заалтыг зөрчсөн хэрэгт буруутган эрүүгийн хэрэг үүсгэжээ. Түүнийг хүний амь насыг хохироосон, хэргийн газраас оргон зайлсан, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх үндэслэлээр баривчилсан байна.
Амь хохирогчийн ар гэрийнхэн болон мотоциклтой иргэдийн холбооноос Ан Е Сонд хатуу шийтгэл ноогдуулахыг шаардсан 1500 орчим өргөдөл прокурорт хүргүүлээд байгаа ажээ.
Сэтгэгдэл ( 1 )
Манай элчингийн залуу зүгээр л өнгөрсөн шдээ. Аль хүчтэйг нь харья.