Хэйли Биберийн аав шүтэн бишрэгчдээсээ охиныхоо төлөө залбирахыг хүсжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 02 сарын 29

 

Загвар өмсөгч Хэйли Биберийн аав Стивен Болдуин охин болон хүргэнийхээ төлөө залбирч өгөхийг хүссэн утга бүхий бичвэр инстаграм хуудаснаа нийтэлсэн нь шүтэн бишрэгчдийнх нь санааг ихэд чилээжээ. 

Тэрээр Жастин Биберийн гитар тоглон “I Could Sing of Your Love Forever” хэмээх мөргөлийн дууг дуулж буй бичлэгийг оруулан Христэд итгэгчдэд хандан тэднийг их эзний хамгаалалтад багтааж өгөхийг хүссэн утга бүхий бичвэр бичсэн байх аж. 

Олон нийт түүний энэхүү үйлдэл нь хосын харилцаанд ямар нэгэн асуудал гарсны илрэл хэмээн үзэж байгаа бол Стивен Болдуины зүгээс "Тэдэнд ямар ч асуудал байхгүй, тодорхой нэр алдарт хүрсэн хүмүүс бусдаас илүү сорилттой тулгардаг бөгөөд дайснууд нь тэднийг Есүст ойр байлгахыг хүсдэггүй учир залбирч өгөхийг хүссэн" хэмээх хариу тайлбар өгчээ. 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hgf(222.101.240.214) 2024 оны 03 сарын 02

Hailey bie nj uvdsun shuu dee. Zurh muu

3  |  0
Хэт атаархагчдад(59.153.115.78) 2024 оны 03 сарын 03

Хүн бусдыг үргэлж өөр шигээ боддог гэсэн битгий өөрийнхөө санааг хэлээд бай

0  |  5
хов жив(202.126.91.2) 2024 оны 03 сарын 03

хмөнгөтэй тэжээгчээ алдахвий гэхээс үхтэлээ айж байгаа л даа

4  |  13
Top