Женнифер Лопес: Би эцэг, эхээсээ хангалттай хайр хүртэж байгаагүй

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 02 сарын 29

 

Дуучин, жүжигчин Женнифер Лопес "The Greatest Love Story Never Told" хэмээх шинэ баримтат киногоо толилуулаад байгаа билээ. Энэхүү баримтат кинондоо тэрээр бага насандаа авсан сэтгэлийн шарх, гэр бүлийн байдлынхаа тухай илэн далангүй ярьсан байна. 

Тэрээр энэ тухайгаа "Намайг өсөж том болох үед надад хайртай гэдгээ мэдрүүлсэн хэн нэгэн байгаагүй гэхэд болно. Би айлын дунд хүүхэд байсан юм л даа. Том хүүхэд нь биш ч бага нь ч бас биш... Энэ бүхний дунд төөрөлдөх үе бишгүй гардаг байлаа. Аав маань шөнөжин ажиллаж, өдөржингөө унтдаг нэгэн байсан учраас аавтайгаа хангалттай харилцаж чаддаггүй байсан. Харин ээж маань нарциссист, олны анхааралд байх дуртай, шоудах дуртай төрлийн хүн байсан" хэмээн ярьжээ. 

 

 

Жейло 2022 онд гаргасан "Halftime" баримтат кинондоо мөн ээжийнхээ тухай "Ээж маань маш төвөгтэй хүн л дээ.Тэр маш их ачаа өөртөө тээж явдаг нэгэн байсан учраас биднийг бие даасан нэгэн болгохыг хүсдэг байсан. Тэр биднийг хэзээ ч эрэгтэй хүнд найдаж болохгүй гэж сургасан. Тэр амьдралаа авч үлдэхийн тулд чадах бүхнээ хийсэн, энэ нь түүнийг хүчирхэгжүүлсэн ч хахир хатуу нэгэн болгосон" хэмээн дурдсан байдаг. 

 

 

Түүний эцэг эх 1990-ээд оны эхэн үеэр хоёр тийш болжээ. Бага наснаасаа эхлэн эцэг, эхээсээ хангалттай хайр хүртэж байгаагүй тухайгаа мөн дурдсан тэрээр өөрийг нь хайрлах хэн нэгнийг хайх явцдаа буруу сонголт хийсэн тухайгаа дурджээ. Бүдүүлэг, хүндэтгэлгүй, хүчирхийлэгч залуустай болзож байсан тухайгаа цухас дурдсан Жейло эртний харилцаагаа эргэн сэргээн, аз жаргалаа олсондоо баяртай байгаагаа мөн илэрхийлжээ. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(192.82.65.180) 2024 оны 03 сарын 05

Энэ эмэгтэйд яагаад ч юм дургүй. Алдар нэрд хүрсэн хойноо бусдын анхаарлын голд байхын тулд бүхнийг л хийж байгаа, өөдгүй новшын эмэгтэй. Алдаршихын тулд эцэг эхийн нэрийг хүртэл зарж байна. Эцэг, эх нь мундаг байж, түүний суурь дэвсгэрийг тавьж өгсөнөөр хүүхэд олны алдартан болно. гэтэл зөвхөн өөрийнхөө чадлаар алдартан болж, эцэг эхээ муу байсан мэтээр ярих нь байж болшгүй зүйл. зүгээр л олны анхааралд байхын тулд одоо эцэг, эхээ ингэж ярьж байна. Аав нь хэт ажил гэдэг ажилсаг, ээж нь эрчүүдээс илүү ихийг сурах гэх мэт авьяасаа харуулаагүй бол энэ яаж алдар нэрд хүрэх билээ. өмнөх нөхөр нь гэхэд бас алдарших донтой хүнтэй гэрлэсэн байсан. Бейсболчин байсан тэр нөхөр гэхэд одоо тэрбумтан болох гээд зүтгээд Үл хөдлөх хөрөнгийн бизнест зүтгэж байна. Жей Ло алдарших донтой. ээжийгээ шүүмжлээд хэрэггүй байсан юм. өөрөө түүнээс ч илүү алдарших донтой, олон ч эрчүүдтэй алдаршихын төлөө явалдсанаараа бүр ээжийгээ хэд нугалсан л байх. тийм байж шүүмжлээд. Латинчууд манайхантай адил гэр бүлээ эрхэмлэж, насан туршдаа ихэвчлэн хамтдаа амьдардаг. гэтэл "цагаан" эмэгтэй шиг л авирлаад, шившигтэй гэдэг нь.

0  |  0
Зочин(86.111.139.47) 2024 оны 03 сарын 01

Дайчин Же До уяхан ч дэндүү хэнэггүй Б хоёр мундаг шүү.Даанч ард нь гэр бүл үр хүүхдүүд нь хэцүү юм

0  |  0
Top