Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын Ази Номхон далайн бүсийн төлөөлөлөгч ноён Хирофуми Кугита Мал эмнэлгийн ерөнхий газрын ДМАЭМБ-ын асуудал хариуцсан мэргэжилтэнүүдтэй /фокал пойнтууд/ албан ёсны уулзалтыг хийлээ.
Мал эмнэлгийн ерөнхий газраас асуудал хариуцан ажилладаг 8 мэргэжилтэн /фокал пойнт/ байдаг бөгөөд тэдний чадавхийг сайжруулах, бэхжүүлэх чиглэлээр 2023 онд 4 мэргэжилтэнг сургалтад хамруулсан, энэ жил мөн 4 мэргэжилтэн хамруулахаар төлөвлөжээ.
Уулзалтаар Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн өөрчлөлтийн талаар харилцан санал солилцож мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр хийгдсэн ажлын мэдээлэл өглөө.
Мөн Мал эмнэлгийн албаны гүйцэтгэлийн үнэлгээ, Нэг эрүүл мэнд хөтөлбөр, олон талт хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдтэй Ази Номхон далайн бүсийн төлөөлөгчийн газар цаашид хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
Сэтгэгдэл ( 0 )