"Орлон тоглогч" киноны нээлтийн ёслолд хүрэлцэн ирсэн олны танил эрхмүүд

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 02

 

Жүжигчин Б.Амарсайханы зохиолыг нь бичиж, найруулсан “Орлон тоглогч” олон ангит кино 2024 оны хоёрдугаар сарын 29-ний өдөр "Corporate Convention Center"-т нээлтээ хийлээ. 

“17” продакшн болон “Voo”-тэй хамтран бүтээсэн сэтгэлзүйн драм төрлийн уг олон ангит киноны гол дүрүүдэд жүжигчин Б.Амарсайхан, Ч.Очгэрэл, Э.Билэгтмаа, Б.Ноба, Ч.Түвшинтөгс нар тогложээ. 

Жүжигчин Б.Амарсайханы зохиолыг нь бичиж найруулсан "Хохирогч" олон ангит уран сайхны кино үзэгчдийн хүртээл болж чамгүй өндөр үнэлгээ авсан. Харин тэрээр энэ удаад чухам ямар түүх өгүүлэх бол? Үүний хариултыг долоо хоног бүрийн пүрэв гарагт "VOO" аппликейшнаар хүлээн авч үзэх боломжтой. 

Ингээд "Орлон тоглогч" олон ангит киноны нээлтийн ёслолын зургуудаас хүргэе.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баасандорж(122.201.31.63) 2024 оны 03 сарын 04

Амжилт хүсэе

0  |  0
иргэн(103.57.94.130) 2024 оны 03 сарын 03

монголын кино урлаг авах юмгүй болчихсон , монгол кино үздэг хүн байдаг л юм байх даа

0  |  0
Top