Энэтхэгийн тэргүүн баяны хуримд Монгол нугараачид үзүүлбэр үзүүлнэ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 02

 

Энэтхэг улсын тэргүүн баян, тэрбумтан, бизнесмэн Мукеш Амбанийн хүү Ананд Амбани нижгэр хурим өнөөдөр эхэлж байна. 

Түүний хуримд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн алдартнууд, тэргүүн баячууд, улс төрийн нөлөө бүхий нийт 1200 орчим зочин уригдсан уг хуримд Монгол уран нугараачид үзүүлбэр үзүүлэх аж. 

Spiegelworld AUS & NZ агентлагийн уран бүтээл Ч.Отгончимэг тэргүүтэй Монголын гурван уран нугараач энэхүү хуримд Нарны циркийн шоу үзүүлбэр үзүүлэхээр болжээ. Гурван өдрийн турш үргэлжлэх энэхүү хуримын ёслолд Энэтхэгийн тэрбумтнууд, Болливудын одод, Билл Гейтс, Марк Зукерберг, Холливудын алдартнууд, АНУ, БНСУ-ын томоохон компанийн захирлууд зэрэг нөлөө бүхий эрхмүүд уригджээ. 

Ананд Амбанийн сүйт бүсгүй Радика Мерчант "Encore Healthcare" компанийн гүйцэтгэх захирлын охин бөгөөд хосууд удаан хугацаанд үерхсний эцэст ийнхүү албан ёсоор гэр бүл болж байна. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эрээд баавгай(77.24.7.205) 2024 оны 03 сарын 03

Урлагийнхан баячуудыг зугаацуулагч, зугааных нь алиалагч болох нь л олонтоо юм даа

1  |  0
зочин(66.181.191.169) 2024 оны 03 сарын 03

сайхан байна монгол гэсэн нэр дэлхийн түмэнтээ дуудагдах болтугай залуус мининь сайн байна

0  |  0
Top