MAMAMOO хамтлагийн гишүүн Хваса өөрийн инстаграм хуудаснаа орон дээрээ хагас нүцгэн унтаж буй зургаа нийтэлсэн нь шүүмжлэл дагуулаад байна.
Өмнөд Солонгос улс алдартнууддаа өндөр цензур тавьдаг гэдгээрээ алдартай. Тиймдээ ч ил задгай хуцваслахыг тэр бүр дэмждэггүй бөгөөд энэхүү тогтсон дүрэм журмыг зөрчдөг цөөн хэдэн алдартан байдагийн нэг нь дуучин Хваса. Харин энэ удаагийн үйлдэл нь хэт ил задгай, зохисгүй байна гэх шүүмжлэл хүртжээ.
Тэрээр өнгөрөгч 2023 онд садар самуун сурталчилсан хэрэгт буруутгагдсан. Тэрээр өнгөрсөн оны тавдугаар сард "Sungkyunkwan" их сургуулийн оюутны хотхоны наадамд хүрэлцэн ирж үзүүлбэр үзүүлжээ. Ингэхдээ олон нийтийн дунд ёс суртахуунгүй үйлдэл гаргасан хэмээн "Оюутнууд болон эцэг эхчүүдийн хүний эрхийг хамгаалах байгууллага" Сондуны цагдаагийн хэлтэст гомдол гаргаж байжээ.
Сэтгэгдэл ( 0 )