Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Юү А Ин хар тамхины хэргээр шалгагдаж байгаа билээ. Тэрээр пропофол болон мансууруулах бодис хэрэглэсэн хэрэгт буруутгагдан шалгагдаж байгаа бөгөөд түүнд пропофол бичиж өгсөн эмчид шүүхээс гурван жилийн хорих ял оноож, эмчлэх эрхийг нь цуцлан 270.000 вонын торгууль ноогдуулах шийдвэр гаргажээ.
Тэрээр жүжигчин Юү А Инд нийт 17 удаа пропофол тарьсан болох нь шалгаглтын явцад тогтоогдсон бөгөөд энэхүү мэдээллээ хар тамхины хяналтын нэгдсэн системд оруулаагүй, Хүнс, эмийн аюулгүй байдлын яаманд мэдэгдээгүй байна. Сэжигтэн энэхүү сэтгэцэд нөлөөт бодисыг өөртөө хоёр удаа тарьсан болох нь шалгалтын явцад мөн тогтоогджээ.
Сэжигтний өмгөөлөгч яллах дүгнэлтэд багтсан бүхий л баримтыг хүлээн зөвшөөрсөн ч түүний энэхүү үйлдэл санаатай бус, ердөө түүний хайхрамжгүй байдлаас үүдэлтэй хэмээн давж заалдах шатны шүүхэд ханджээ. Уг хэрэгт холбогдох давж заалдах шатны шүүх хурал ирэх сарын 4-ны өдөр болно хэмээн эх сурвалжууд мэдээлсэн байна.
Сэтгэгдэл ( 2 )
Mongol ulsiin huuli horood torgood gargadag sunthun oron dahiad davtdag ter хар тамхиchid n Mongol ulsiin huuli ayul uchir bna harin busd oron hariuthlagatai handah yum
Huuli ni changa oron mundag umaa