Мэргэжлийн зөвлөл хуралдаж, төлөвлөгөөгөө хэлэлцэн дэмжлээ

2024 оны 03 сарын 06

Мал эмнэлгийн салбарын Мэргэжлийн зөвлөлийн оны анхны хурлаа мал, амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх төлөвлөгөөт дархлаажуулалтын нэгдсэн төлөвлөгөөний төсөл, мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх төлөвлөгөөний төсөл болон мал эмнэлгийн салбарт 2023 онд хэрэгжүүлсэн малын эрүүл мэндийн тандалтын тайлан, 2024 онд хэрэгжүүлэх тандалтын төлөвлөгөөний төслийг тус тус танилцуулж, эрдэмтэн судлаачдын зөвлөмж саналыг тусган эцэслэж, холбогдох хуульд заасны дагуу батлуулах зөвлөмж авлаа. 

Ингэснээр мал, амьтны гоц халдварт, халдварт өвчний гаралт, тархалтыг хязгаарлах, хүнсний аюулгүй байдлыг хангах улмаар УИХ-ын 2022 оны “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоол болон Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтын хэрэгжилтийг хангах боломж бүрдэх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top