Энэтхэгийн тэргүүн баяны эхнэр Нита Амбани: Мөнгө ийм л хүчтэй

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 06

 

Дэлхийн тэргүүн баячуудын нэг Мукеш Амбанигийн отгон хүү Анант Амбанигийн хуримын өмнөх ёслол дэлхий нийтийн анхаарлыг татаад байна. Дэлхийн тэргүүн баячуудын жагсаалтад цор ганц Ази хүн болон бичигдсэн Мукеш Амбани отгон хүүгийнхээ хуримын ёслолын өмнөх үдэшлэгийг сүр дуулиантайгаар тэмдэглэн өнгөрүүллээ. 

Мукеш Амбанигийн отгон хүү Анант Амбани болон түүний сүйт бүсгүй Радика Мерчант нарын хурим ирэх 7 дугаар сард болно. Харин энэ удаагийн хуримын ёслолын өмнөх үдэшлэг Амбанигийн 750 акр талбай бүхий эзэмшил газарт 1.2 тэрбум ам.долларын өртөгтэй зохион байгуулагджээ.

Гуравдугаар сарын 1-3-ний өдрүүдэд зохион байгуулагдсан энэхүү ёслолд Майкрософт компанийг үндэслэгч Билл Гейтс, Мета компанийн тэргүүн Марк Зукерберг, АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын охин Иванка Трамп зэрэг дэлхийн нөлөө бүхий эрхмүүд оролцжээ. Ирсэн зочид Анант Амбанигийн 3000 акр талбай бүхий Вантара амьтан хамгаалах төвд ширэнгэн ойн сэдэвт хувцастай зочилжээ

Үдэшлэгт Болливудын А зэрэглэлийн алдартнууд мөн хүрэлцэн ирсэн. Энэтхэгт гурван Хан хэмээн нэрлэгддэг алдартнууд болох Шах Рух Хан, Аамир Хан, Салман Хан нар мөн энэхүү үдэшлэгт хүрэлцэн иржээ. Түмэн олноо хүндлэгдсэн тэднийг нэг жаазанд ч багтамгүй алдар хүндтэй хэмээн тодорхойлдог бөгөөд нэг тайзнаа гарч ирэн хамтдаа бүжиглэсэн нь цахим орчинд багагүй дуулиан дэгдээгээд байна. 

Мукеш Амбанигийн эхнэр Нита Амбани "Зөвхөн Амбани л үүнийг хийж чадна. Болливуд бүхэлдээ тайзан дээр гарч ирлээ. Мөнгө ийм л хүч чадалтай" хэмээх утга бүхий бичлэг инстаграм хуудаснаа нийтэлсэн байна. 

 

Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.114.100) 2024 оны 03 сарын 13

Удахгүй бүх зүйл өөр болно мөнгө хүчгүй үедээ юуч биш цаас хэвээрэй үлддэг үе байгаа буруу бодох хэрэггүй зүйл энэ цаг үедээ мөнгөтэй нь жаргаж байна гэж бодож байгаа байхаа болноо болно

0  |  0
Гомбожав Цэндмаа(66.181.182.121) 2024 оны 03 сарын 12

За ямар атаархуу хүмүүс вэ... ховор заяанд төрсөн хүмүүс байна даа...эрүүл мэнд аз жаргалтай байхыг ерөөе.....муулж бичээд байгаа хүмүүс ёстой тэнэг атаархуу юмаа. ...төрсөн төөрөг тавилан зурсан зураг нь тэр гоё л байна даа.... өөрөө тийм заяанд төрөөгүй бол бухимдаад яахав........

2  |  1
Зочин(202.179.25.223) 2024 оны 03 сарын 11

Балиар, үмхий үнэртсэн ороншүү. Хүн бол үхэр, сармагчин хоёроос нь дорд. Хээл хахуулийн орондоо. Техник технолог мундаг.

3  |  0
Зочин(103.212.162.195) 2024 оны 03 сарын 11

Тэнэг авгай вэ яасан. Баячуудыг мөнгөөрөө зодсон гэж авдаг байна ш дээ. Шуналын тулам байгаа

1  |  0
Зочин(66.181.188.181) 2024 оны 03 сарын 11

Өлсгөлөн хүүхдүүдээсээ хэдийг өөд нь татсан бол мөнгө хүчтэйд итгэх байлаа

2  |  0
Она.(66.181.182.49) 2024 оны 03 сарын 11

Манай баян гэгдэж байгаа хүмүүс БАРАГ БҮГД ИЧИХ НҮҮРГҮЙ хулгайч луйварчингууд шүүдээ яанадаа

2  |  0
Иргэн (202.9.40.81) 2024 оны 03 сарын 12

Сайхан арга хэмжээ болжээ. Залуу хосод аз жаргалыг хүсье.

1  |  3
Mgl(172.59.187.58) 2024 оны 03 сарын 08

Ard tumnee shulan bayjsan setgel zurhgui niigem

3  |  1
Зочин(66.181.161.74) 2024 оны 03 сарын 08

Сонин өлөн сэтгэлгээ. Дэлхийн тэргүүн 10 баяны тоонд Азиас ганцаараа орсон байна. Одоо манай хэдэн хулгайчууд дуурайгаад дэвчихнэ дээ хөөрхий. Хэдэн сая доллароор хурим хийж энэ тэр. Энэ нөхөр чинь мөнгөөр зодох сэтгэлгээтэй, авилга хээл хахуулиар мэргэжсэн гар юм байна.

5  |  0
Тэрс үзэлтэн(202.55.188.121) 2024 оны 03 сарын 08

Хаа газрын тэнэг хүүхнүүдийн баян тарган хөрөнгө бэл нь мануусд түй ч хамаагүй.! Үхэх цагтаа авсандаа аваад орохгүй л байхгүй юу! Чоюн Фат шиг ядуустаа улсдаа хандивлаад үхэж далд орвол хойд хүн болж төрөх ч юум билүү...!!!!!!!!

6  |  0
Нямка(66.181.161.124) 2024 оны 03 сарын 08

Үнэн шүү. Ямар гоё юм бэ?

1  |  2
S(103.212.117.226) 2024 оны 03 сарын 07

ANYSN XUSNG80955877

0  |  0
S(103.212.117.226) 2024 оны 03 сарын 09

SEXSDI80955877TSAGN

0  |  1
З(202.9.46.201) 2024 оны 03 сарын 08

Гуйлгачдааа хооллох байсан юм

3  |  0
d(66.181.160.121) 2024 оны 03 сарын 08

guilagchiddaa zartsuulsan bol ter ih munguu unen teneg garuud bna daa

1  |  0
Хуйнаа(202.9.46.234) 2024 оны 03 сарын 08

Ядуучууддаа энэ их мөнгөө зарцуулсан бл жинхэнэ гоё хурим блох бж. Тэнэг цээж өвчтэй баян бна..

4  |  0
хх(202.126.88.71) 2024 оны 03 сарын 08

гоё болжээ

1  |  1
dss(94.202.99.84) 2024 оны 03 сарын 06

Suraggui garuud l irj. Neeh surtei amitad alga. ue n ungursun uls turchiin ohin, heden sonin enetheg jujigchin l bna, Ter facebook ch yahavde oor zorilgoor yavaa biz

0  |  2
Zochin(103.10.22.171) 2024 оны 03 сарын 07

Азийн тэргүүн баячуудын жагсаалтад цор ганц Ази хүн болон бичигдсэн ??

3  |  0
Top