Малын сэг зэм боловсруулах чиглэлээр ХАМТРАН АЖИЛЛАХ санал тавьлаа

2024 оны 03 сарын 19

Малын гаралтай хүнсний бус хаягдал болон үхсэн малын сэг зэмийг боловсруулах чиглэлээр Бүгд Найрамдах Герман улсын Брунинг группын захирал Лутз Брунинг, инженер Александр Бубен нартай уулзаж санал солилцлоо. 

Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын “Газрын амьтны эрүүл мэндийн кодекс”-д заасны дагуу бутлан боловсруулах хамгийн сүүлийн үеийн технологи бүхий автомат үйлдвэрийг Монгол улсад барьж байгуулж болох талаар Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга болон бусад албаны хүмүүстэй уулзаж төслөө танилцууллаа.

Тус үйлдвэр ашиглалтад орсноор манай улсад тулгамдаад буй малын гаралтай хүнсний бус хаягдал болон үхсэн малын сэг зэмийг боловсруулж тос, тахиа, гахайны тэжээл үйлдвэрлэж экспортолох бүрэн боломжтой юм

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top