Монгол Улс “хог хаягдал” нэрээр баячуудад очсон баялгаа буцааж авна

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2024 оны 04 сарын 23

-Л.Оюун-Эрдэнэ: Стратегийн ордыг хууль дамжуулж хулгайлдаг асуудал энэ төрөөр цэглэгдэх ёстой-


Аль тэртээ 1990-ээд онд гадныхан биднийг “алтан дээр сандайлсан гуйлгачид” гэж толгой сэгсэрч байсан гэлцдэг. Нэг хэсэг нь “нинжа” болцгоож алтаа ухсан, гэсэн ч гуйлгачин хэвээрээ үлдсэн. Ийм байдал цааш хэвээр үргэлжлэх, бүр  алт ч үгүй гуйлгачин болж дуусах эмгэнэл тосож байсныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн бүрэн эрхийн хүрээнд амжиж  тасаллаа. Засгийн газрын тэргүүн Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг санаачлан өргөн барьсныг УИХ өнгөрсөн долоо хоногт хэлэлцэж баталснаар ийм ирээдүйн “хөгжлийн зураг”-ийг 3.5 сая монголчуудад атгуулж өгөв.

Энэ хүртэл тэрбээр бүлэглэлүүдийн тэмцэл, нам дамжсан олигархиудын элдэв оролдлогыг сөрж, өөрийн нам дотор гарсан том, жижиг зөрчил, хөдөлгөөнийг дарах, парламенад суудалтай АН, ХҮН хоёртой зөвшилцөх  зэргээр саад бэрхшээлийг туулсан. УИХ-д олонхийг бүрдүүлсэн  том намын хувьд МАН-ын цөөн ч гэсэн тулхтай хэдэн гишүүн  Ерөнхий сайдаа түшсэн бол шинэ залуу гишүүдэд намын даргын хувьд  хатуу нударга харуулсан. Бүр болдоггүй дээр нь “Сонгуульд нэрийг чинь дэвшүүлэхгүй шүү, олигархиуд руугаа зайлаарай” гэж шахаж байгаад Үндэсний баялгийн сангийн хуулийг УИХ-аар батлуулсан гэж байгаа.

 

Үүсмэл ордыг “хог, хаягдал” гээд байдаг. Үгүй шүү, энэ бол  стратегийн ордтой адил баялаг

 

Дээрх хуулийг хэлэлцэж  баталсан чуулганы хуралдаан дээр Ерөнхий сайд үг хэлэхдээ Монголын стартегийн ордуудын хөшгийг сөхөж, үнэнийг илчилсэн. Төрийн өндөр албан тушаал хашиж байсан зарим эрхэм эрх мэдлээ ашиглаж, мэдээлэлд ойр, хууль, шүүх, яам, тамгын газруудыг далайлгаж байгаад хэрхэн хүссэндээ хүрдгийг жишээ, баримтаар хэлсэн. Тухайлбал, 2006 онд УИХ-аар ороод Стратегийн ордын жагсаалтад байсан төслүүдийг УИХ-аар ээлж дараалан лоббидож “Стратегийн орд биш” гэж байгаад жагсаалтаас гаргасан. Тэр асуудал удахгүй сонсголоор тодорхой болох байх. Ж.Ганбаатар сайд тэр талаар маш нарийн мэдээлэлтэй байгаа байх. Энэ асуудал дээр гишүүд янз бүрийн лобби хийж байгаа. Хүмүүсийн ятгалгад автахгүй байхыг би чин сэтгэлээсээ хүсэж байна. 2006 онд орсон Стратегийн ордууд чинь одоо дийлэнх нь байхгүй болчихсон байгаа. Эсвэл хуваагаад нөөцийг нь багасгаад гаргаад авчихсан. Эсвэл УИХ-ыг лоббидоод Үндсэн хуулийн Цэцтэй нь авлига төлж байгаад гаргаад авчихсан байдалтай байгаа. Тэгэхээр стратегийн ордтой холбоотой энэ зохицуулалт дээр бид хатуу байх ёстой. Уул уурхайн салбар хөгжсөн аль ч улс тийм байгаа. Норвеги тийм л байгаа. Чили тийм л байгаа. Бид ялгаатай зүйл хийх гээд байгаа юм бол огт биш. Үүнийг нэгдүгээрт хэлье гэж бодож байна. Хоёрдугаарт, энэ үүсмэл ордтой холбоотой асуудлыг П.Цагаанаас эхлээд хог, хаягдал гээд байгаа юм. Үгүй шүү, үгүй. Энд бол яг стратегийн ордтой адилхан баялаг. Оюутолгой дээр ч энэ бий болно, “Эрдэнэт” дээр ч бий болно” гэдгийг тэрбээр хэлсэн юм.

 

“Ачит Ихт”-ийн ард Ц.Элбэгдорж байгаа, “Цагалбар” гээд дансанд 13 сая ам.доллар шилжүүлсэн...

 

Ерөнхий сайд чуулганы хуралдаанд гишүүдийн хэлсэн үг, саналтай холбогдуулж хариу хэлэхдээ “Б.Пүрэвдорж гишүүн ээ, Стратегийн ордуудыг хувь хүнд өгчих л юм бол ил тод болно оо гээд байгаа. Үгүй шүү. “Ачит-Ихт”-ийн ард Ц.Элбэгдорж байгаа. “Цагалбар” гээд дансанд “Ачит-Ихт” компани 13 сая ам.доллар шилжүүлсэн. Энэ асуудал дээр хөдөлгөөн орж байгаа зүйл байгаа. Удахгүй энэ нь баримтаар ил болно гэдэгт би итгэлтэй байна. Энэ ил тод байдал юм уу. Эсвэл үүнийг хог гэж гаргаж аваад, үүсмэл орд гэж нэрлээд нэг хүн авсан нь ил тод байдал юм уу. Эсвэл “Эрдэнэт”-ийн 49 хувь, саалийн үнээ хөгшрөөд үхэх гэж байна аа гэж авчихаад, өнөөдөр 600 тэрбум, өнөөдрийнхөөр хоёр  их наяд төгрөг болчихоод байгаа нь ил тод байдал юм уу. Ц.Элбэгдорж өнөөдөр юу гэж тайлбарлаж байгаа вэ гэхээр “Миний үгийн алдаа байлаа” гэсэн... Ийм том стратегийн орд дээр Төрийн тэргүүн хүн үгийн алдаа гаргаж болдог юм уу. Тэгэхээр ийм асуудлаар дамжуулж энэ стратегийн ордыг хууль дамжуулж хулгайлдаг асуудал энэ төрөөр цэглэгдэх ёстой”-г онцолсон.

 

П.Цагаан аа, одоо боль. МАК ч гэсэн хангалттай, больцгоо...

 

Зарим нэр бүхий хүнд хандсан месэжүүдийг Засгийн тэргүүн  хэлсэн үгэндээ зориуд дайж байна уу гэсэн зүйлүүд анхаарал татаж байлаа. Тухайлбал, “Эрдэнэт” үйлдвэрийн хаягдлын овоолгыг ашиглаж ирсэн “Ачит-Ихт” компанийн захирал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан, мөн МАК-д хаягласан үгнээс үүнийг харж болно. Тухайлбал, “...Энэ Үндэсний баялгийн сантай холбоотой асуудал олон жил яригдсан. Одоо бид нар эцэслэн шийдвэрлэх ёстой шүү. Тэгээд стратегийн орд эзэмшээд луйвардаж авсан хэдэн компаниуд энэ тэндээс энэ хуультай холбоотой янз бүрийн ойлголтууд төрүүлэхээ одоо болих хэрэгтэй. П.Цагаан аа, одоо болих хэрэгтэй. МАК компани одоо хангалттай, болих хэрэгтэй. Зүгээр 34 хувь “Хуримтлалын сан” руу шилжих энэ эрхийг нь өгчих. Хэрэв  энэ дээр ямар нэгэн асуудал гарах юм бол Стратегийн ордуудыг буцаан авах асуудал, Стратегийн ордыг гарахад хэн хэн яаж оролцсон бэ гэдэг асуудлыг, авлига ярих ийм асуудал бас байж болохоор байгаа шүү. Тэгэхээр одоо хангалттай. Зүгээр аятайхан байцгаачих. Яасан их мөнгөтэй юм. Одоо тэгээд ярьж байгаа зүйлүүд нь яг... Хаашаа юм, П.Цагаанд очихоороо ил тод байдалтай болчихоод байгаа юм уу. Тийм юм байхгүй шүү. Тэгээд энэ хүмүүсийг  эргүүлээд баахан асуудлууд яриад, ард  нь луйвар явдаг юмыг л таслан зогсоох гэж байгаа юм. Би энэ дээр огт нам ярихгүй байгаа. Би хэзээ ч нам ярьж байгаагүй. Би зүгээр “Авлига байгаа бол авлигынхаа асуудлыг шийдье” л гэж байгаа. Тийм учраас энэ дээр парламентын гишүүд маань санал нэгтэй байгаарай. Үндэсний баялгийн сангийн хууль гээд бид бараг сүүлийн 30-аад жил ярилаа. Одоо үндсэн шийдэл дээрээ очих гэж байна. Энэ үүсмэл орд бол баялаг шүү. Энэ бол хог биш. Ингэж ард түмний тархийг  угаахаа болих ёстой шүү” гэсэн юм.

Ямартай ч энэ бүхний эцэст Үндэсний баялгийн сангийн хууль  УИХ-аар батлагдлаа. Хамгийн чухал нь Монгол Улсын иргэн бүр байгалийн баялгаас тэгш хүрээмжтэйгээр ашиг хүртэнэ. Нөгөөтэйгүүр, Монгол Улс “хог хаягдал” нэрээр баячуудад очсон баялгаа буцааж авах нь тус хуулиар тодорхой болж байна. Энэ сэдэв  удахгүй болох “Нээлттэй сонсгол”-ын хамгийн чухал сэдэв байх нь ойлгомжтой. Үндсэн хуулиар олгогдсон ард түмний эрх яригдах учраас олон нийт хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, нийтээрээ анхаарлаа хандуулах  бидний цаг ирлээ.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.55.188.99) 2024 оны 04 сарын 24

Тийншдээ хог хаягдал гэчээд тэрбум тэрбум ашигтай ажиллаад байдаг дээрэмчин хулгайч нар шд.

0  |  0
Иргэн(66.181.188.78) 2024 оны 04 сарын 23

Таван Ш ажиллагааг санаачилж эхлүүлсэн энэ засаг, Ерөнхий сайд бол Монголын төрийн дайснууд, ард түмний дайснуудын эсрэг эхлүүлсэн том үйл хэрэг. Мэдээж хулгай луйврын том сүлжээ аалзны тор тул эсэргүүцэл ихтэй бас аюултай. Гэхдээ л зоригтой тэмцэж байгаа Оюун-Эрдэнэ ерөнхий сайд, түүний талын хүмүүст ард түмэн талархаж бас дэмжиж байгаа

1  |  0
зочин (202.9.46.212) 2024 оны 04 сарын 24

Эрлэгжорж хулгайчид дээрэмдүүлсэн баялагаа буцаан авах нь ард түмний эрх ашигт нийцнэ.... эрлэгжоржийг шоронд хийх ёстой...

3  |  0
Shar tohoi.(178.209.133.214) 2024 оны 04 сарын 23

Songuul duhuur soliortsogoogoodol hursun deeree ochihoor uych ygyi shal hudallaa shaou.Tiimel ynene syrhii uym bol.Dornodiin neptee zogsoogood .Hyatadaas nuhun tulbur neheej.Benzinee yildverlei.Mongolchuudiin hugchild Benzingyi bailagadag ni hamgiin aimshagtai asuudal.

0  |  0
зочин(195.88.142.26) 2024 оны 04 сарын 23

ерѳнхий сайдыг дэмжинэ

6  |  0
Zochin(66.181.184.129) 2024 оны 04 сарын 23

Bux xynd xurteegeesei. Xarj l baiya. Uilchilgeenii ajillagsadiin xyyxdyyd dooguur onootoi baisan ch xyyxdyydiig ni gadaadad unegui yavuulna ch gex shig. Uls turchid esvel jolooch uilchilgeenii ajilchid ene ulsiin irged yum uu. Ingex yum bol xereggui. Ta nariin yavuulsan bodlogo lav uursdiigee avch yavj baigaa xymyyst xezee ch chiglej baigaagui. Xarin iim xymyysees avax, xardax serdex doromjloxod chiglej baisan.

0  |  1
Ga(202.126.91.225) 2024 оны 04 сарын 23

Mash zov

8  |  0
ЗОЧИН(202.9.40.164) 2024 оны 04 сарын 23

ИНГЭЖ МАФИЖСАН ЭДНИЙ ЭСРЭГ ХӨДӨЛДӨГ ТӨР ЗАСГИЙН УДИРДАГЧИД БАЙГААГҮЙ, ОЮУН-ЭРДЭНИЙГ МОНГОЛЫН НИЙТ АРД ТҮМЭН 100 ХУВЬ ДЭМЖИЖ, ТҮҮНИЙ ТӨЛӨӨ БАЙГАА. ЯЛНАА, ЕРӨНХИЙ САЙД

9  |  0
ЗОЧИН(202.9.40.164) 2024 оны 04 сарын 23

ИНГЭЖ МАФИЖСАН ЭДНИЙ ЭСРЭГ ХӨДӨЛДӨГ ТӨР ЗАСГИЙН УДИРДАГЧИД БАЙГААГҮЙ, ОЮУН-ЭРДЭНИЙГ МОНГОЛЫН НИЙТ АРД ТҮМЭН 100 ХУВЬ ДЭМЖИЖ, ТҮҮНИЙ ТӨЛӨӨ БАЙГАА. ЯЛНАА, ЕРӨНХИЙ САЙД

8  |  0
Иргэн(66.181.189.102) 2024 оны 04 сарын 23

Ямар ч зардалгүй, хүрздэж олборлоод ашиг хуваана гэж горьдож бга даа,манай хэд. Тийм юм хэзээ ч болохгүй

1  |  0
ЗОЧИН(103.10.22.162) 2024 оны 04 сарын 24

МАНАЙ НЭРТЭЙ ЭДИЙН ЗАСАГЧИД ЭНЭ ХУУЛЬ ОРДУУДЫГ ЭРГЭЛТЭНД ОРУУЛАХЫГ ЧАГТЛАЖ ЗОГСООХ ҮР ДАГАВАРТАЙ ХАМГИЙН МУУ ХУУЛЬ ГЭЖ ДҮГНЭЦГЭЭЖЭЭ. ЖНЬ: 1 ТОМ ОРДЫН 50%-ыг ТӨР ЭЗЭМШЭЭД ҮЛДСЭНИЙГ НЬ 1 ХУУЛИЙН ЭТГЭЭД 20%-иас ДЭЭШ ЭЗЭМШИХГҮЙ ГЭХЭЭР ТЭР ОРДОД ХӨРӨНГӨ ОРУУЛАХ ДОТООДЫН 1-ч ЭТГЭЭД ОЛДОХГҮЙ, ХАРИН ГАДААДЫНХАН Л МАГАД ГЭНЭ. ОРДЫГ ИНГЭЖ ОЛОН ЭТГЭЭД ХУВААЖ ЭЗЭМШИХЭЭР ОРД ХЭЗЭЭ Ч АШИГЛАЛТАНД ОРОХГҮЙ АЖ

1  |  3
Top