Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн стандартын хэрэгжилтийн УЛСЫН ҮЗЛЭГ эхэллээ

2024 оны 05 сарын 07

Мал эмнэлгийн ерөнхий газраас мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн бүтэц, үйл ажиллагаа MNS 5368:2018 стандартын хэрэгжилтийн улсын үзлэгийг аймаг, нийслэлийн 330 сум, 9 дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ерөнхий болон төрөлжсөн, тусгай мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүдийг хамруулан зохион байгуулахаар холбогдох тушаал, удирдамжийг гарган үзлэгийг эхлүүлээд байна. 

Стандартын хэрэгжилтийн үзлэгийг мал эмнэлгийн мэргэжлийн байгууллагууд болон МҮМЭХолбоо төрийн бус байгууллагатай хамтран улсын хэмжээнд зохион байгуулж МЭҮН-ийн үйл ажиллагаатай газар дээр нь биечлэн танилцаж өгөгдсөн үзүүлэлтийг үзэж дүгнэн холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, стандартыг таниулах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх замаар зөвлөн тусална.

Стандартын хэрэгжилтийн үзлэг зохион байгуулснаар анхан шатны нэгжийн мөрдөж буй стандартын хэрэгжилтийг шалгаж үнэлгээ хийхээс гадна мөрдөж буй стандарт нь тухайн ажил үйлчилгээ, хууль эрх зүйд нийцэж байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт хийж, цаашид шинэчлэх, мал эмнэлгийн нэгжийг дэмжих төрийн бодлого, шийдвэрт уялдуулах зорилготой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top