Мал эмнэлгийн тасгийн чадавхийг сайжруулах сургалт боллоо

2024 оны 05 сарын 16

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хүрээнд сум, дүүрэг дэх Мал эмнэлгийн тасгийн улсын байцаагч, тархвар зүйч нарт “Орон нутгийн мал эмнэлгийн тасгийн үйл ажиллагааны чадавхийг сайжруулах” сэдэвтэй нэгдсэн сургалтыг анх удаа хийлээ. 

Сургалтад улсын байцаагч, тархвар зүйч нийт 500 гаруй албан хаагчид оролцлоо.

Сургалтыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл, НҮБ-ийн ХХААБ, Дэлхийн зөн Монгол ОУБ-тай хамтран зохион байгуулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top