Их хэмжээний галд автаж, шатсан Парисын Дарь эхийн сүмийн сэргээн засварлах ажил идэвхтэй өрнөж байгаа бөгөөд энэ оны арванхоёрдугаар сарын 8-нд үүдээ дахин нээнэ гэж Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон мэдэгджээ. ХБНГУ-ын Үндсэн хуулийн 75 жилийн ойн арга хэмжээнд оролцох үеэр тэрбээр зочдыг Парис 2024 олимпын их наадам болон Парисын Дарь эхийн сүмийг очиж, үзэхийг урьсан байна.
Парисын Дарь эхийн сүмд 2019 оны дөрөвдүгээр сарын 15-нд гал гарч, сүмийн дээвэр, алдарт оройн хамтаар бүхэлдээ шатсан билээ. Сүмийг сэргээн засварлах ажил 2022 онд эхэлсэн бөгөөд засварчид гол оройг таван жилийн өмнөхтэй ижил загвараар бүтээгээд байна.
Сэтгэгдэл ( 0 )