Францын архитекторууд Парисын Дарь эхийн сүмийн оройг шилээр барихыг санал болгожээ. Ингэснээр Нотр-Дам сүмд гэрэл нэвтэрч, эерэг энергитэй сүм болно гэж тэд үзэж байна.
Архитекторууд энэхүү төслөө “Palingenesis” буюу грек хэлээр “сэргэн мандалт”, “нөхөн сэргээх” гэж нэрлэжээ. Ихээхэн хэмжээний гэрэл шингээх чадвартай дээвэр барихыг санал болгож байгаа бөгөөд ингэснээр алдарт сүм цахилгаан, дулааныг үйлдвэрлэх боломжтой болох гэнэ. Дээврийн модон каркасыг нүүрс төрөгч, ус төрөгч, азот, хүчил төрөгч агуулсан органик идэвхтэй үе бүхий шилээр бүрснээр гэрлийг эрчим хүч болгон хувиргах боломжтой болох аж.
Үүнээс гадна архитекторууд сүмийн дээвэр дээр хотын олон нийтийн ногооны аж ахуй байгуулах санал гаргасан байна. Энд нэг хүн нэг метр кв. талбайд 25 кг жимс, ногоо ургуулах боломжтой бөгөөд жилд нийт 21 тонн ургац Дарь эхийн сүмийн дээвэр дээрээс хураан авах боломжтой гэнэ. Хурааж авсан жимс, ногоог үнэгүй тараах саналыг мөн архитекторууд дэвшүүлж байна.
Мөн сүмийн шовх оройг царс болон нүүрс төрөгч утсаас бүрдсэн элемент бүхий экологи шовх оройтой байхаар төлөвлөсөн бөгөөд сүм шатсаны дараа олдсон зэсээр урласан тахианы дүрсийг эрүүлэн оройд нь байрлуулахыг санал болгожээ. Энэ нь “оюуны аянга сарниулагч”, сүсэгтэн олны хамгаалагчийн үүрэг гүйцэтгэх гэнэ.
Домогт Парисын дарь эхийн сүмд энэ оны дөрөвдүгээр сарын 15-өдөр гал гарч, дээвэр нь шатаж, шовх орой нь нурсан билээ. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Нотр-Дамыг таван жилийн дотор сэргээн босгоно хэмээн мэдэгдсэн бол олон тооны олон улсын байгууллага, компани, хувь хүмүүс хандив, тусламж үзүүлж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )