ШИНЭ НЭГДСЭН ЭВСЭЛ: Бид иргэдээ дээдэлсэн мөрийн хөтөлбөр боловсруулсан

2024 оны 06 сарын 16

УИХ-ын сонгуулийн 8 дугаар тойрог /БЗД/-т "Шинэ нэгдсэн эвсэл"-ээс нэр дэвшигчид иргэд сонгогчидтойгоо уулзалт хийлээ.

Тус тойрогт урлаг судлалын ухааны доктор Болдын ГАНТУЛГА, сэтгэл зүйн ухааны доктор Ядамсүрэнгийн БАТХҮҮ, Эрх зүйч, багш-орчуулагч Энхтуяагийн ЭРДЭНЭТУЯА, Үндсэн хууль судлаач Гүрдоржийн Батбаяр, Ub mic.mn-ий эрхлэгч Эрдэнэчимэгийн ЭНХЗОРИГ нар нэр дэвшиж байгаа юм.

"Шинэ нэгдсэн эвсэл"-ээс "Бид иргэдээ дээдэлсэн, хяналт хариуцлагыг чангатгасан мөрийн хөтөлбөр боловсруулсан тул итгэл найдвараар түшээд өгөөрэй, Баянзүрхчүүд ээ" хэмээн уриаллаа.

 

Top