ФОТО | Ц.Одонтунгалаг: Завхан аймгийн Түдэвтэй сумын сонгогч олондоо БАЯРЛАЛАА

2024 оны 06 сарын 16

УИХ-ын сонгуулийн 2-р тойрог буюу Ховд, Увс, Завхан, Говь-Алтай аймагт Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Одонтунгалаг Завхан аймгийн Түдэвтэй сумын иргэд, сонгогчидтойгоо уулзалт хийлээ. Тэрбээр Завхан аймгийн Түдэвтэй сумын иргэддээ мөрийн хөтөлбөр, зорилт зорилтуудаа танилцуулж санал бодлоо хуваалцсан юм. 

Ц.Одонтунгалагийн хувьд бүх аймгийн төв болон томоохон сум, суурин газруудыг хатуу хучилттай авто замаар холбох ажлыг эрчимжүүлнэ. Аймгийн төвүүдийг дахин төлөвлөж, “гудамж” төслийг хэрэгжүүлнэ. Бүх аймгийн төвүүдийн нүхэн жорлонгийн тоог 20 хувиар бууруулж Сумандаа сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлж ажиллахаа илэрхийллээ.

“ИРГЭДЭЭ ӨМГӨӨЛНӨ, УЛСАА ХӨГЖҮҮЛНЭ”

Цогтоогийн ОДОНТУНГАЛАГ

Top