ФОТО | Ш.Адьшаа: Асгат суманд ардчиллын салхийг сэвэлзүүллээ

2024 оны 06 сарын 16

УИХ-ын сонгуулийн 2-р тойрог буюу Увс, Ховд, Завхан, Говь-Алтай аймагт нэр дэвшигч Ш.Адьшаа Завхан аймгийн Асгат суманд ажиллажээ. 

Тэрбээр энэ талаар "Хүн зон олон нь найрсаг Завхан аймгийн Асгат сумын иргэд Ардчилсан намаас нэр дэвшиж буй нэр дэвшигч нараа Ардчиллын салхийг сэвэлзүүлэн сүр жавхлантайгаар угтан авлаа. Баярлалаа та бүхэндээ. Хамтдаа Алдагдсан найман жилийн алдааг засахын төлөө ЗОРИГТОЙГООР ЗОГСОЛГҮЙ УРАГШЛАХ болно. Эх орон минь мандан бадрах болно. Хурай хурай хурай" гэлээ. 

 

УИХ-ын сонгуулийн 2-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Ш.Адьшаа

 

 

Top