Халууныг хүндрэлгүйгээр давах ЗӨВЛӨГӨӨ

2024 оны 07 сарын 17

Ойрын өдрүүдэд халах талаар цаг уурын байгууллагаас анхааруулсан. Орчны хэт халуун температурын улмаас хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үүсдэг. Халууны стресс гэж нэрлэгддэг энэ нөлөө нь бие дэх их хэмжээний дулаан гадагшлах боломжгүйгээс бий болж буй нөхцөл байдал юм. Тэгвэл халууныг хүндрэлгүйгээр даван туулах талаар дараах зөвлөгөөг бэлтгэлээ.


Халууны стрессд амархан өртөхөд нөлөөлөгч хүчин зүйлүүд:

 

  • Нас /65-аас дээш/
  • Даралт өндөр, зүрх судасны өвчтэй болон бусад эрүүл мэндийн асуудалтай хүмүүс
  • Илүүдэл жин
  • Мансууруулах бодисын хэрэглээ
  • Хөлс ялгаралтад нөлөөлөх биеийн түлэгдэл
  • Халуун орчинд өмнө нь огт байж үзээгүй байх
  • Шингэний дутагдал

 

Халууны стрессийн үед илрэх шинж тэмдэгүүд:

 

  • Ядрах
  • Толгой хүчтэй эсвэл огцом өвдөх, дотор муухайрах
  • Анхаарал сулрах
  • Толгой эргэх, манарах
  • Арьс чийглэг, хүйтэн болох
  • Булчин татах, салганах
  • Сул эсвэл хүчтэй судасны цохилт
  • Ихээр хөлрөх
  • Арьс улайх
  • Улаан гүвдрүүт, цэврүүт тууралт гарах

 

Халууны стрессээс хэрхэн сэргийлэх вэ?

 

  • Сул, бие бариагүй хувцас өмсөх
  • Шингэнээ тогтмол нөхөх /хэвийн орчинд 30 минут тутамд 200мл, халуун орчинд цаг тутамд 500-600 мл ус уух/
  • Ажлын байрны температур өндөр бол тодорхой хугацаанд амрах зохицуулалтыг хийх
  • Ажлын орчинг сэнс гэх нэмэлт сэрүүцүүлэгчээр хангах
  • Хэт халуунд фитнессээр бүү хичээллэ. Биедээ хэт их ачаалал өгч, биеийн халуунаа зохиомлоор өсгөх хэрэггүй. Харин өглөө оройдоо хүнд биш дасгал хийж болно
  • Аялал зугаалгаар явж байгаа бол сүүдрэвч, нарнаас хамгаалах тос зайлшгүй хэрэгтэй
  • Даралт ихэсдэг хүмүүс даралт бууруулах эмээ тогтмол ууж, биедээ авч явж бай

 

Халуунд хүүхдээ хэрхэн хамгаалах вэ?

 

  • Аль болох хөнгөн, агаар нэвтрүүлдэг, гэгээлэг өнгийн, даавуун материалтай хувцас өмсгө
  • Шаардлагатай биш бол олон төрлийн зүүлт, чимэглэл бүү зүүлгэ
  • Аль болох сүүдэр их тусгахаар өргөн хүрээтэй, хөнгөн, хөвсгөр малгай өмсгө
  • Нарнаас хамгаалах шил зүүлгэхээ мартав, шүхрээс бүү төвөгшөө

 

Халуунд хэрхэн хооллож ундлах вэ?

 

  • Шингэн юм аль болох их уу. Хамгийн зохистой нь мэдээж цэвэр ус. Ногоон цай, жимсний шүүс зүгээр. 15 минут тутамд шингэн юм ууж бай
  • Давслаг, өөхтэй, шарсан мах, нөөшилсөн мах зэргээс аль болох татгалз. Хэт халуун хоол ч бас онцгүй
  • Жимс, хүнсний ногоо хамгийн зөв хоол, гэхдээ хэт их бүү ид
  • Кофе, согтууруулах ундаа уусны хэрэггүй

 

Халуунд өрөө тасалгаа ямар байх ёстой вэ?

 

  • Орой болж гадаа сэрүүн болоход цонхоо онгорхой байлга
  • Агаар чийгтэй байх нь сэрүүн байхын эхлэл. Чийгшүүлэгч ашигла эсвэл саванд хүйтэн ус хийж тавих нь тустай. Эсвэл алчуур норгож өрөөндөө тавих нь зөв арга
  • Хөлөө усанд дүрж суух нь сэрүүцэх арга юм

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top