Халууны улиралд машин дотор хүүхдээ үлдээж явахгүй байхыг АНХААРУУЛЪЯ!!!

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 18

Зуны улиралд түгжээтэй автомашин доторх температур гаднах орчны температураас +20-30 градусаар илүү болдог. Халуунд хүүхдээ машин дотор үлдээж буух, удаан хугацаагаар орхиж явснаас болж амь нас нь хохирсон эмгэнэлтэй тохиолдлууд ч цөөнгүй. Иймээс эцэг эхчүүд та бүхнийг хүүхдээ автомашинд орхиж явахгүй байх, халууны улиралд хараа хяналтаа сулруулахгүй байхыг анхааруулъя.

Ойрын өдрүүдэд халж байгаатай холбоотойгоор Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас энэхүү анхааруулгыг хүргэж байна.

Өдрийн халуун +25 градусаас дээш үед машин дотор +45-55 градус болж халдгийг анхааруулъя.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top