Өнөөдрөөс ДАРААХ БАЙРШИЛД халуун ус тасарна

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 15

Нийслэл даяар шугам сүлжээний урсгал засвар хийж байгаатай холбоотойгоор хэсэгчлэн халуун ус түр хязгаарлаж байгаа. Тэгвэл өнөөдрөөс энэ сарын 29-ний өдрийг хүртэл 14 хоногийн хугацаанд дараах байршлуудад халуун ус хязгаарлах юм. Тодруулбал, 

  • Барс 2 захаас Хархорин зах хүртэл 1 болон 10 дугаар хорооллын авто замын урд хэсэг
  • Түндэмүн саун
  • Гурван билэг их дэлгүүрийн урд талын орчим
  • Хуучин тээврийн товчоо
  • 5 дугаар хороолол
  • 40, 50 мянгат
  • Баруун дөрвөн зам орчим
  • Хонхорын 7 дугаар байр орчмын айл өрх, ААН байгууллагын халуун усыг хязгаарлах юм. 

Энэ хугацаанд нэр дурдсан байршлуудын харьяа ОСНААК-ууд мөн өөрийн эзэмшлийн шугам тоноглолд ээлжит засвар үйлчилгээгээ амжиж хийх шаардлагатай байдаг тул зарим тохиолдолд хугацаа өөрчлөгдөх магадлалтай тул хэрэглэгч та лавлах тодруулах зүйлсээ манай шуурхай албаны 7004-7005 тоот утсаар болон харьяа орон сууцны контороос авах боломжтой ажээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top