Нийслэлийн хэмжээнд зарим хэрэглэгчийн хэрэгцээний халуун усыг түр хязгаарлаж, ирэх өвлийн бэлтгэл ажлын хүрээнд дулааны шугам тоноглолд үзлэг, үйлчилгээ хийх, хаалт арматур солих, шинэчлэх, дулаалга болон жийргэвч шалгах, нягтын шахалт хийх, турших ажлууд хийгдэж байгаатай холбоотойгоор энэ сарын 25-наас ирэх наймдугаар сарын 05-ныг хүртэл 11 хоногийн хугацаагаар дараах байршилд хэрэгцээний халуун ус хязгаарлана.
Энэ хугацаанд нэр дурдсан байршлуудын харьяа ОСНААК-ууд мөн өөрийн эзэмшлийн шугам тоноглолд ээлжит засвар үйлчилгээгээ амжиж хийх шаардлагатай байдаг ба зарим тохиолдолд хугацаа өөрчлөгдөх магадлалтай тул хэрэглэгч та лавлах тодруулах зүйлсээ шуурхай албаны 7004-7005 тоот утсаар болон харьяа орон сууцны контороос тодруулаарай.
Сэтгэгдэл ( 0 )