Энэ сарын 15-ны өдрөөс халуун ус тасрах БАЙРШЛУУД

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 13

Нийслэл даяар урсгал засвар хийж байгаатай холбоотойгоор хэсэгчлэн халуун ус түр хязгаарлаж байгаа билээ. Тэгвэл энэ сарын 15-ны өдрөөс 29-ний өдрийг хүртэл 14 хоногийн хугацаанд хаана, хаана халуун ус хязгаарлахыг хүргэж байна. Тодруулбал, 

  • Барс 2 захаас Хархорин зах хүртэл 1 болон 10 дугаар хорооллын авто замын урд хэсэг
  • Түндэмүн саун
  • Гурван билэг их дэлгүүрийн урд талын орчим
  • Хуучин тээврийн товчоо
  • 5 дугаар хороолол
  • 40, 50 мянгат
  • Баруун дөрвөн зам орчим
  • Хонхорын 7 дугаар байр орчмын айл өрх, ААН байгууллагын халуун усыг хязгаарлах юм. 

Энэ хугацаанд нэр дурдсан байршлуудын харьяа ОСНААК-ууд мөн өөрийн эзэмшлийн шугам тоноглолд ээлжит засвар үйлчилгээгээ амжиж хийх шаардлагатай байдаг тул зарим тохиолдолд хугацаа өөрчлөгдөх магадлалтай тул хэрэглэгч та лавлах тодруулах зүйлсээ манай шуурхай албаны 7004-7005 тоот утсаар болон харьяа орон сууцны контороос авах боломжтой ажээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(103.10.23.123) 2022 оны 06 сарын 13

bair oron suutsnuud dooroo boiluurtai bolmoor bna,

0  |  0
Kk(73.25.114.116) 2022 оны 06 сарын 13

Ail uruh burt boiluur taviachee

0  |  0
Top