Боомтоор машин нэвтрүүлэх боллоо

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 25

Дөрөв хоногийн өмнөөс эхлэн Замын-Үүд, Эрээний хилийн боомтоор ачааны машин нэвтрүүлэхгүй байх тухай хоригийг БНХАУ-ын Эрээн хотын Засгийн ордноос гаргасан. Энэ асуудлаас үүдэн Замын-Үүдийн хилийн боомт дээр УАЗ-469 болон ачааны авто машинаар тээвэр хийж буй хүмүүс гацаанд ороод байсан. Үүний улмаас хоёр улсын хил дамнан тээвэр хийдэг байсан жолооч нар эсэргүүцэл илэрхийлж боомтын гарцыг хааж, суулт хийж эхэлсэн. Харин хоёр тал зөвшилцөл хийж  БНХАУ-ын хуульд заасны дагуу 10-аас дээш жил ашигласан автомашиныг хил нэвтрүүлэхгүй байх журмыг цуцалсан байна. Харин өнгө үзэмж сайтай авто машинаар он харгалзалгүй тээвэр хийх болжээ. Өнөөгийн байдлаар Замын-Үүд, Эрээний хооронд тээвэр хийж байгаа авто машины 70 орчим хувь нь 10-аас дээш жил явсан авто машин байгаа тул нөхцөл байдлыг харгалзан үзэх үндсэн шалтгаан болсон гэнэ. Боомтоор тээвэр хийж байгаа тээвэрчдийн үйл ажиллагаа маргаашнаас эхлэн хэвийн горимд шилжих юм.
Б.Анар
Zindaa.mn Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top