Халз мэтгэлцээний үеэр Харрисын зүүсэн ээмэг чихэвч байсан уу!

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 09 сарын 12

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Камала Харрисыг Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Доналд Трамптай хийсэн халз мэтгэлцээний үеэр ээмэгний хэлбэртэй чихэвч зүүсэн байсан гэж алдарт дижей Жонни Кинг үзэж байна.

Тэрбээр Х сүлжээнд тавьсан постынхоо дор ээмэг шиг хэлбэртэй чихэвчний зургийн Харрисын ээмэгтэй зэрэгцүүлэн нийтэлжээ. Халз мэтгэлцээний үеэр Камала Харрис Nova H1 Audio ээмэг зүүсэн байсан бөгөөд энэ нь утасгүй чихэвч юм гэж Кинг бичжээ. Түүний үзэж буйгаар, Харрис халз мэтгэлцээний үеэр байнга тэмдэглэгээ хийж байсан. Гэтэл нэр дэвшигчид энэ талаар тохиролцоогүй.

Харрисын сонгуулийн штабаас энэ талаар одоогоор тайлбар хийгээгүй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top