Зах зээлийн нийт үнэлгээ 2 их наяд 165,1 тэрбум төгрөг боллоо

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 26

Өнөөдөр Монголын Хөрөнгийн бирж дээр нийт 26 хувьцаат компанийн 67.8 сая төгрөгийн үнийн дүн бүхий 197.6 мянган ширхэг хувьцаа арилжлаа. Нийт арилжигдсан үнэт цааснаас “А” самбарын арилжаагаар 19 хувьцаат компанийн 197.2 мянган ширхэг хувьцаа 67.2 сая төгрөгөөр, “В” самбарын арилжаагаар долоон хувьцаат компанийн 397 ширхэг хувьцаа 650,9 мянган төгрөгөөр тус тус арилжигдсан байна. Мөн нийт 26 үнэт цаас арилжигдсанаас 13 үнэт цаасны ханш өсч, гурван үнэт цаасны ханш буурсан бол 10 үнэт цаасны ханш тогтмол байлаа.
Харин өмнөх өдрийн хаалтын ханшаас “Монинжбар” ХК-ийн үнэт цаасны ханш 13.85  хувь өссөн бол “Сөдөт” ХК-ийн үнэт цаасны ханш 13,85 хувиар буурсан байна. Улмаар ТОП-20 индекс 21589,48 нэгжид хүрч өмнөх өдрийн индекстэй харьцуулахад 126,32 нэгжээр буюу 0,59 хувь өслөө. Өнөөдөр зах зээлийн нийт үнэлгээ 2 их наяд 165,1 тэрбум төгрөг болсон бөгөөд мөн арилжаагаар нийт 155 хэлцэл хийгдсэн байна.

А.Туяа

Zindaa.mn- Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top