Петровисын Оюунгэрэл “Хар сувд” рестораны ВИП өрөөнөөс ажлаа удирдах нь мафийг санагдуулна

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 27

                Монголын хамгийн баян хатагтай хэмээгддэг Петровисын Оюунгэрэл бизнесээ удирдан явуулах өвөрмөц арга барилтай ажээ.  НИК компанийн төв байрны зүүн доод жигүүрт “Хар сувд” нэртэй, нүсэр сүртэй засал чимэглэлтэй, үнэтэй ресторан бий. Энэ ресторан хатагтай Оюунгэрэлийн эзэмшлийнх юм. Уг нь НИК компани хэдэн зуун оффисын өрөө бүхий томоос том барилгатай. Гэвч Оюунгэрэл хатагтай бизнесээ “Хар сувд” рестораныхаа бэсрэгхэн ВИП өрөөнөөс явуулахыг илүүд үздэг байна.

Тэрээр нөхөр, охин хоёроо өдөржин дэргэдээ байлгаж, нөгөө л умгар өрөөнөөс хамаг ажлаа удирддаг гэдгийг тус рестораны ажилчид баталж байгаа юм. Ээжийнхээ ачаар өндөр боловсрол эзэмшсэн охин нь олны өмнө гараад байдаг шигээ үнэтэй хээнцэр хувцасгүй нүүрэндээ будаггүй, харин нөхөр нь дэгжин шаавай биш зүгээр л Петровисын хамгийн итгэлтэй ажилчид шиг Оюунгэрэл хатагтайн өмнө бөхөлзөн гүйхдээ биеэ дэндүү хайнга авч явдаг юм байх. Харин хатагтай Оюунгэрэл “нуувчнаасаа” хааяа нэг гарч явах бөгөөд 00 орох, зарим нэг томчуудыг тосох зэрэг ажилд биеэрээ оролцоно. Түүний орж гарч байгаа, ойр тойрныхоо хүмүүсийг өөртөө үйлчлүүлж байгаа зэрэг нь яг л мафи гэж ийм байдаг болов уу гэмээр аяг төрхтэй анзаарагддаг байна. Тэр өрөөнөөс гарангуут хэнтэй ч дуугарахгүй бөгөөд Петровисын удирдах ажилтнууд түүнтэй уулзахаар ирээд нөгөө умгар өрөөнд бөхийж ороод бөгсөөрөө ухарч гардаг юм гэнэ.

Хонь мянга хүрэхээрээ алж идэх юм олдохгүй болдог юм гэсэн. Монголын нефть бүтээгдэхүүний импортыг хянаж, хамгийн том шатахуун түгээх станцын сүлжээг эзэмшиж, Дорнодоос нефтийн асар том орд илрүүлээд байгаа энэ улсын хамгийн баян эмэгтэйд ийм зовлон тохиож, барилгад нь ганц ширхэг оффисын өрөө үлдсэнгүй юу. Эсвэл Оюунгэрэл хатагтай ерөөсөө барууны мафиудын хэв загвар, амьдралын нууцлагдмал маяг донжийг илүүд үздэг нэгэн юм болов уу. Ер нь тэр жижиг ресторанд “Хар сувд” гэдэг нэр өгсөн нь ч гайхал төрүүлэхээр.

                Д.Билгүүн.

                Zindaa.mn – Үндэсний чөлөөт мэдээллийн шилдэг портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top