200 сая воннын өртөгтэй тоног төхөөрөмж хүлээн авна

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 27

 Эрүүл мэндийн сайд С.Ламбаа энэ сарын 24-нд Сөүл хотыг зорив. Сайдын энэ удаагийн айлчлалын зорилго нь БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны сайд хатагтай Чин-Сү-Хэ-тэй уулзаж хоёр орны хамтын ажиллагааны талаар харилцан ярилцах болон Улсын клиникийн төв эмнэлэг, БНСУ-ын АСАН анагаахын төвийн хооронд байгуулагдах “УКТЭ-ийн үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх гэрээ”-нд гарын үсэг зурах юм. Түүнчлэн АСАН сангаас УКТЭ-т олгож буй 200 сая вонын өртөг бүхий элэг шилжүүлэн суулгахад нэн шаардлагатай мэс заслын багаж, тоног төхөөрөмж хүлээн авах ёслолын ажиллагаанд оролцох аж.

Эх сурвалж: Монцамэ мэдээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top