Хаврын чуулган хаалгаа нээлээ I Ийм гишүүн байдаг хэрэг үү!?

2025 оны 03 сарын 17

Нэг гишүүний хувь заяа хаашаа эргэх нь чуулган дундуур шийдэгдэж ч мэднэ

УИХ-ын хаврын ээлжит чуулган хаалгаа нээж байна. Анхны 126 гишүүнтэй парламентын ууган хаврын чуулган. УИХ-ын 2024 оны сонгуулиар хууль тогтоохоор сонгогдож төрийн түшээгийн судалд заларсан тэднийг одоо шинэ гишүүн гэж нэрлэхээргүй болсон. Анхдугаар чуулган, ээлжит бус чуулган, намрын чуулган гээд бас чиг хэдэн чуулганы нүүр үзэж хөлөө олж, төрхөө засаж яваа эрхмүүд. Төрх, төлөвөө олоогүй, хэлэх үгээ зүгшрүүлээгүй яваа нэг нь хаврын чулганаас эхлээд эрх биш учраа олж, төрийн түшээ, хууль тогтоогчийн дүрдээ орох биз.

Өмнөх чуулгануудын нэг адилаар хаврын чуулганаар мөн л төсөв мөнгөтэй холбоотой асуудлууд орох гэж байна. Зарим нэг гишүүний өмнөх чуулганаар хэлсэн шиг “Хууль, эдийн засаг мэтээр толгойгоо эргүүлэх зав алга “ ч бил үү, тийм үг хэлэх гишүүн дахин гарахгүй байх. Яагаад гэвэл хууль боловсруулж, улс төр, эдийн засаг, санхүү, мөнгөний бодлогоор голлон толгойгоо эргүүлэхийн тулд л та гишүүн болсон шүү дээ.

Энэ 2025 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр УИХ-аас 15 тоот тогтоол гаргаж энэ хаврын чуулганаар хэлэлцэх асуудлыг төлөвлөсөн. Тогтоолд тусгаснаар:
 

1. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;

2. "Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

3. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон "Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

4. "Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичиг батлах тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

5. "Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

6. "Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл зэргийг юуны өмнө хэлэлцэхээр товложээ.


Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд, Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн энэ тогтоолын 1-д зааснаас бусад хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслүүдийг 2025 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг тухай бүрд нь УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн тавдугаар зүйлийн 5.7 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэж байхаар тогтоосон байна.

Ойрын жилүүдийн улсын нэгдсэн төсөв, хөгжлийн төлөвлөгөө, өрийн удирдлагын стратегийн баримт бичиг зэрэг нэн чухал асуудлуудыг хэлэлцэж, энэ дотор Засгийн газраас хэрэгжүүлэхээр зорьж буй мега төслүүдийг гараанаас гаргаж, хөдөлгөөнд оруулж, алхам урагшлуулан үйл ажиллагаа болгох стратеги, тактикийг боловсруулахын тулд УИХ-ын 126 гишүүн мэдлэг, чадвараа дайчлах цаг ирлээ. Тиймээс дэмий попрох, худалдаа наймаа лайвдах, өөрийгөө дөвийлгөж улстөржих, сонгогчдоо дорд үзэж элдэвлэх зэрэг цаг дэмий үрсэн, улстөрч хүнд байх ёсгүй үйлдлүүдээ хумих учиртай гэдгээ санах биз ээ.
 


Бас жагсаалтаар голдуу орж ирсэн, хэлсэн ярьсан гойд зүйлгүй, ганц төсөл дээр ган хийж дуу гаргаагүй, тийм ч учраас сонгогчдод өдий болтол танигдаагүй, нэрийг нь сонсоод “Ийм гишүүн байдаг хэрэг үү” хэмээн гайхшруулсан эрхмүүд хаврын чуулганаас хэлд орж, хууль боловсруулах ажилдаа шуудрах байх.

Хаврын чуулганы үеэр нэг дуулиан дэгдэх нь гарцаагүй болж байх шиг байна. Учир нь Хангайн бүс буюу нэгдүгээр тойрог, Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгаас сонгогдсон эрхэм гишүүн Даваагийн Цогтбаатарыг эргүүлэн татах нөхцөл шалтгаан бүрдээд буй. Тэрбээр Хөгжлийн банкны гэх дуулиант хэрэгт орооцолдсоноос ийм нөхцөл бүрдсэн юм. Дав.Цогтбаатар гишүүн Хөгжлийн банкны хэлтсийн захирлаар 2016-2020 онд ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон гэсэн үндэслэлээр буруутгагдаад буй. Сонгуулиас аль өмнө, бүр 2023 оны зун Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхээс түүний нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасаж, 20 сая төгрөгөөр торгох ял оноосон. Гэвч тэрбээр УИХ-ын 2024 оны сонгуульд өрсөлдөж парламентад сонгогдон бүрэн эрхтэй болж, хэргээс мултарлаа хэмээн бодсон ч Хөгжлийн банкны хэрэг эргэн сөхөгдөж, 2024 оны арванхоёрдугаар сард Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны шүүх хурлаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байсан хэмээн үзэж ийнхүү гишүүний суудал нь ганхах дээрээ тулаад байна. Байдал хаашаа эргэх нь хаврын чуулганы үеэр мэдэгдэнэ.

Хэрэв тэгвэл нэгдүгээр тойрогт нөхөн сонгууль болж, өнгөрсөн зуны сонгуулиар бүдэрсэн эрхмүүдийн нэг нэр дэвшиж магадгүй.

УИХ-ын дарга асан Г.Занданшатар, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга асан Д.Тогтохсүрэн, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, УИХ-ын гишүүн асан С.Чинзориг гээд өнөөгийн зарим гишүүнтэй харьцуулбал жинхэнэ улстөрчдийн нэг МАН-аас нэр дэвших боломжтой. АН-аас “Женко” талаа барьвал экс гишүүн А.Адъяасүрэн, мөн П.Нүрзэд гээд даагаа нэхэх кандидатууд бий.

Ямар боловч хаалгаа нээж байгаа хаврын чуулганаар төсөв, мөнгө, хөрөнгө оруулалт, өрийн удирдлагатай хамаатай асуудлуудаа чамбай хэлэлцэж эдийн засгийг эрүүлжүүлж, улс орны хөгжлийг урагшлуулах алхмыг хийх үүрэг 126 гишүүнд ногдлоо. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэх зэрэг бусад асуудал ч хаврын чуулганд орохоор ээлжээ хүлээж буй.
 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(197.211.63.83) 2025 оны 03 сарын 18

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
Зочин(202.9.40.255) 2025 оны 03 сарын 17

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

0  |  0
S(66.181.176.143) 2025 оны 03 сарын 17

ANUSDI80955877BOOBN XXNO

0  |  0
S(66.181.176.143) 2025 оны 03 сарын 17

ANUSDI80955877BOOBN XXNO

0  |  0
S(66.181.176.143) 2025 оны 03 сарын 17

ANUSDI80955877BOOBN XXNO

0  |  0
Close menu