Дотооддоо ажиллах “ЭЛЧИНГҮҮД” буюу мега төслийн цалингүй зөвлөхүүд

2025 оны 03 сарын 25

Хэвшсэн ойлголтоор бол “Элчин сайд” гэдгийг эх орноо гадаад улсад төлөөлөх Онц бөгөөд Бүрэн эрхтэй сайд хэмээн дийлэх олонх ойлгож буй. Тэгж ойлгодог учраас  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "ҮАБЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан хүмүүсийг өөрсөдтэй нь зөвшилцсөний дагуу Тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайдаар томилно" гэснийг зарим нэгэн хүн “Хуучны зарим Ерөнхий сайд аснуудыг гадаадад томилж улсын мөнгө дэмий үрэх гэлээ” хэмээн ташаарч олон нийтийн сүлжээнд бухимдсан харагдана лээ. Тэгвэл Элчин сайд гэж аливаа нэг улс орон, эсвэл олон улсын байгууллагын дэргэд улсаа төлөөлж суудаг албан тушаалаас гадна тодорхой нэг асуудлаар дагнасан буюу онцгой үүрэг хүлээсэн "Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд" гэсэн алба бас байдаг. Тиймээс ҮАБЗ-ийн гишүүн асан нэр бүхий эрхмүүд дотооддоо ажиллах “элчингүүд” буюу мега төслийн зөвлөхүүд юм. Мэдээж хэрэг, гадагшаа хандах ажил ч тэдэнд зөндөө бий. Гол нь тэдэнд цалин өгөх талаар одоогоор яригдаагүй, бас эхнээсээ цалин өгсөн ч авахгүй гэдгээ илэрхийлээд байгаа.

Засгийн газрын гуравдугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд асан Н.Энхбаяр, УИХ-ын дарга асан З.Энхболд, УИХ-ын дарга, Ерөнхий сайд асан М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайхан, Р.Амаржаргал, С.Баяр, Сү.Батболд, Ж.Эрдэнэбат, ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга асан А.Гансүх нарыг тусгай үүрэгт Элчин сайдаар томилохыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт даалгаад буй.

Тусгай үүрэг гүйцэтгэгчид Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан 14 мега төсөл, арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэх, энэ чиглэлээр гадаад хамтын ажиллагааг нэмэгдүүлэх чиглэлд ажиллах үүрэг хүлээх ажээ. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын хэрэгжүүлэхээр зарлаад байгаа 14 мега төслүүдээс хариуцан Монгол Улсыг төлөөлж дотоодод болон олон улстай хэлцэл хийх, урагшлуулах үүрэг хүлээсэн хүмүүс байх юм. Эдгээр мега төслүүдийг эргэн сануулбал,

1.“Гашуунсухайт-Ганцмод”,“Ханги-Мандал”, "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминал төсөл

2.Тавантолгойн 450 МВт-ын дулааны цахилгаан станц төсөл

3. Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станц төсөл

4. Эгийн голын 310 МВт-ын усан цахилгаан станц төсөл

5. Сэргээгдэх эрчим хүч ба тархмал эх үүсвэр төсөл

6. Хэрлэн-Тооно, Орхон-Онги ус дамжуулах шугам төсөл

7. Эрээнцав-Чойбалсан-Баруун Урт-Бичигт чиглэлийн босоо тэнхлэгийн авто зам төсөл

8. Монгол, Францын хамтарсан уран, атомын цахилгаан станц төсөл

9. Нүүрс-хими, Кокс-химийн цогцолбор төсөл

10. Зэс боловсруулах цогцолбор

11. Гангийн үйлдвэр

12. Газрын тос боловсруулах цогцолбор

13. Оюутолгой төсөлд түшиглэсэн алт цэвэршүүлэх үйлдвэр

14. Үндэсний хиймэл дагуул зэрэг юм.

Эдгээр том төслүүдийг хөдөлгөхөд ҮАБЗ-ийн гишүүн асан хүмүүсийн хуримтлуулсан туршлага, аж ахуй удирдах мэдлэг чадвар гээд олон зүйлийг Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ашиглах гэж байгаа нь авууштай санаа. Ялангуяа УИХ, Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн залуужсан учир төр, засгийг нэгэн цагт удирдаж явсан ахмад тулхтай эрхмүүдийн туршлага, зөвлөгөөг сонсох нь хэрэгтэй. Гэхдээ бас жин банг нь тохируулах гэж нэг зүйл бий. Тэдний ярих зөвлөх зүйлд хуучирсан санаа ч байж болох, нөгөө талаас цэвэр замаар яваагүй, дийлэнх нь ямар нэг “хэрэг төвөг”-т орооцолдоод, зарим нь хар гэрт ч хоригдож үзсэн нөхөд шүү дээ. Арай цэвэр нэртэй нь л Р.Амаржаргал байх.

Одоогоор Тусгай үүрэг гүйцэтгэгч нарын хэн нь ямар төслийг хариуцах нь хараахан тодорхой болоогүй. Гэхдээ Тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайдаар нэрлэгдсэн эрхмүүд түрүүчээсээ санаа бодлоо илэрхийлж эхлээд байна.

Тухайлбал, УИХ-ын дарга асан З.Энхболд ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ-д нийлүүлэх байгалийн хийн хоолойн асуудлыг хариуцах ажээ. Адармаатай зантайгаараа зартай тэрбээр “Сэлэнгэд очиж мал маллаж малчин болсон би ямар ч Элчин сайд биш. Трампын найз шиг гадагшаа явахгүй, цалингүй ажиллана” гэж хэлнэ лээ. Одоогоор гацаанд байгаа, хэзээ эхлэх нь тодорхойгүй, анхнаас нь хэлбэл 1990-ээд оны дундуур босч ирсэн хийн хоолойн асуудлыг хөдөлгөх тал дээр З.Энхболд ажиллана гэсэн үг.

Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гээд Төрийн гурван өндөрлөгийн албыг хашиж үзсэн цор ганц эрхэм болох Н.Энхбаяр хоёр асуудал хариуцан ажиллах хүсэлтээ Ерөнхий сайдад илэрхийлжээ. Тэрбээр Хархорин хот болон шинэ технологи хариуцсан Тусгай үүрэгт элчин сайдаар ажиллах боломжтой тухайгаа хэлсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр энэ санаагаа тайлбарлахдаа “Би олон жил Хархорины асуудлыг анхаарч ирсэн. Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Хархориныг бүсийн тулгуур төв болгох статусыг дэмжиж байсан. УИХ-ын дарга байхдаа сэргээн босгох шавыг тавьж байсан. Тиймээс та нар надад итгэж байгаа бол Хархорины асуудлыг хариуцан ажиллая. Монголын нэр нүүр болсон хот болгоход хамтарч ажиллаж болно” гэжээ.

Шинэ технологи хариуцахын тухайд “Монгол Улс нүүрснээс хэтэрхий хараат байдалд байна. Энэ нь эргээд сөрөг үр дагавар бий болгодог. Тиймээс Монгол Улс уул уурхайн түүхий эдээ боловсруулдаг чадалтай болмоор байна. Шинэ технологийг хөгжүүлмээр байна гэж би олон жил ярьж байгаа юм. Тиймээс шинэ дэвшилтэт технологийг хариуцъя, залуучуудыг дэмжие, сургая, залуу бизнесменүүдийг төрүүлэхийн төлөө ажиллая гэсэн” хэмээжээ. Тэрбээр мөн “Би Тусгай үүрэгт элчингээр томилогдвол цалингаасаа татгалзана. Цалин ярьж магадгүй, тэгвэл хэрэггүй. Би цалингийн төлөө ажиллаагүй. Өөрийнхөө хуримтлуулсан туршлага, мэдлэг боловсролоо энэ хоёр асуудал дээр төвлөрүүлж ажиллаж болно гэдэг саналаа хэлсэн" гэсэн байна.

Н.Энхбаяр МАХН-ын дарга байхдаа УИХ-ын 2016 оны сонгуулийн үеэр хэрэв тэдний нам ялбал  “Жаргалын найман хот” байгуулах хөтөлбөр хэрэгжүүлнэ хэмээн танилцуулж байсан удаатай. “Жаргалын найман хот” гэдэгт Чойбалсан, Чингис, Чойр, Дархан, Эрдэнэт, Хархорин, Улиастай, Ховд зэрэг найман хотыг багтааж, төмөрлөг, хими, эрчим хүчний үйлдвэрлэл бүхий аж үйлдвэр, инновацийн цогцолбор төв болгож хөгжүүлэх ажил хийнэ гэсэн байдаг. Хархорин хотыг байгуулахаар Зам тээврийн дэд сайд асан Л.Халтарыг хотын захирагчаар хүртэл томилчихоод байгаа өнөө үед Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр өмнө боловсруулж байсан хөтөлбөртөө түшиглэн Хархорин хотыг хариуцъя гэж байгаа бололтой.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өөрийнх нь хэлснээр Булангийн орнуудын хөрөнгө оруулалтын асуудлаар Ерөнхий сайд асан М.Энхболдтой хамтран ажиллаж байгаа юм байна. Тун удахгүй бусад Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд нар ямар үүрэг хүлээх талаар тодорхой болж, өөрсдөө ч юу хийх тухай саналаа хэлэх биз ээ. Ямар боловч өнөөдөртөө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэдэнтэй гадаад, дотоод нөхцөл байдал, аюулгүй байдлын асуудлаар зөвлөлдөж буй юм билээ.

 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(197.211.63.33) 5 цагийн өмнө

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n

0  |  0
DR. ADITYA(197.211.63.33) 5 цагийн өмнө

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n

0  |  0
Шулууджээ(103.57.92.153) 2025 оны 03 сарын 25

Р.Амаржаргалаас бусад нь цус нь будилаантай, нэр нь бохирдсон, ял сонсож, шорон дамжсан мэргэшсэн луйварчид бна. ОюунЭрдэнэ цагаандаа гарч гэмт хэрэгтнүүдтэй хүч хавсарч Засаг байгуулж буй бололтой.

0  |  0
Зочин(139.5.219.133) 2025 оны 03 сарын 25

Цалингүй гэчжээ цавчаачид хулгайланадаа хулгайлана гэсэн харцтай нөхдүүдийг яаж ингэж олдог бнаа

0  |  0
S(66.181.179.175) 2025 оны 03 сарын 25

ANUSDI80955877SEKSEER XUSNEER AXTAI VANXNDI

0  |  0
S(66.181.179.175) 2025 оны 03 сарын 25

ANUSDI80955877SEKSEER XUSNEER AXTAI VANXNDI

0  |  0
S(66.181.179.175) 2025 оны 03 сарын 25

ANUSDI80955877SEKSEER XUSNEER AXTAI VANXNDI

0  |  0
S(66.181.179.175) 2025 оны 03 сарын 25

ANUSDI80955877SEKSEER XUSNEER AXTAI VANXNDI

0  |  0
S(66.181.179.175) 2025 оны 03 сарын 25

ANUSDI80955877SEKSEER XUSNEER AXTAI VANXNDI

0  |  0
S(66.181.179.175) 2025 оны 03 сарын 25

ANUSDI80955877SEKSEER XUSNEER AXTAI VANXNDI

0  |  0
Amar(103.57.94.187) 2025 оны 03 сарын 25

Amarjargal chini ner tsever bishee. Xyy ni nuurschin geed nuursnii xeleltsuulegeer garsan.

0  |  0
Close menu