"Өглөөний сонин"-ы өнөөдрийн дугаар /2025.04.04/ хэвлэгдэн уншигч таны гарт очлоо.
Манай сонины өнөөдрийн дугаарт тоймч Д.Оюунцэцэг "Монголын сэтгүүл зүйн голомт ганхах шиг том эмгэнэл үгүй" сэдвийг хөндсөн бол тоймч С.Ууганбаяр "Юун мега төслүүд вэ, яаж амь зуухаа бодоцгооё" хэмээн бичсэн юм.
Харин өнөөдрийн "Өглөөний зочин"-оор сэтгүүлч Ч.Үл-Олдох Тодын Отгонбаярыг урьж "Маркийн шуудангийн утга багасаж, түүх соёлын өвийн үнэ цэн өсөж байна" ярилцлагыг хийжээ.
Түүнчлэн сэтгүүлч Г.Ганчимэг "Асуудлын мөрөөр" явж, Монгол Улсын иргэн Т.Алтансувдтай "Ямар ч шалтгаангүй, шалтаг гаргаж л монголчуудыг БНСУ руу нэвтрүүлэхгүй буцааж байна" гэдгийг ч ямар нэгэн чимэг хачиргүйгээр ярилцсаныг уншиж БНСУ-ын хил, гааль дээр үүсээд байгаа бодит нөхцөл байдалтай танилцаарай.
Мөн судлаач Ч.Сумъяагийн бэлтгэснээр "Д.Трампын 10 хувийн тариф Монголд яаж нөлөөлөх вэ" гэдгийг тольдохоос гадна гадаад мэдээний орчуулагч Я.Болорын бэлтгэсэн "Цэргийн дэглэмтэй Мьянмар байгалийн гамшгийг хэрхэн даван туулж байна вэ" гэх зэргээр дэлхий дахинд болоод манай улсад өрнөж буй нийгэм, эдийн засаг, улс төрийн цаг үеийн мэдээ мэдээллийг сонирхон уншаарай!
Сэтгэгдэл ( 0 )