УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учралын Х.Баттулга гишүүнд өгсөн “сануулгын хугацаа” өндөрлөх тун дөхөөд байна. Энэ сарын 9-ний өдөр энэ хугацаа дуусах учиртай.
Н.Учрал сайд “Х.Баттулга гишүүн гучин есөн стратегийн ордод хамаардаг Төгрөг нуурын ордыг зарсан нь үнэн. Зарах зарахдаа Виржини арал, Сингапур, Хонгконгод бүртгэлтэй компаниудаар дамжуулж, үндэстэн дамнасан санхүүгийн схем хийж, 250 сая ам.доллароор зарсан нь үнэн. Баялгийг иргэдэд өгье, байгалийн баялагтаа эзэн болъё гэж ярьж яваа чинь бас үнэн. Тийм учраас би Баялгийн сангийн ажлын хэсгийн ахлагчийн хувиар та энэ олон компаниудтайгаа өөрөө учир, холбогдлоо олж, асуудлыг шийд гэдэг долоо хоногийн хугацаа өгч байна” хэмээн өмнөх долоо хоногийн лхагва гарагт хэлсэн билээ.
Хугацаа дуусаж буй боловч Х.Баттулга гишүүн хариу өгөлгүй өнөөг хүрлээ. Ер нь өгөх эсэх нь ч эргэлзээтэй байж мэдэхээр болов.
Сэтгэгдэл ( 0 )