Н.Ганибалыг АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар батлав

2025 оны 04 сарын 08

АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаж, АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Наянтайн Ганибалыг Ерөнхий нарийн бичгийн даргаар жинхлэн батлав.

АН-ын “гал тогоо”-г барьж, өдөр тутмын үйл ажиллагааг хэрэгжүүлэх Н.Ганибал нь 2020-2024 онд УИХ-ын гишүүн байсан, урьд нь ШУТИС-ийн Сүхбаатар аймаг дахь Технологийн сургуульд математикийн багш, компьютерийн ухааны секторын эрхлэгч,Сүхбаатар аймгийн Засаг даргын зөвлөх, Хүнс, хөдөө аж ахуйн яамны Газрын дарга, Зам тээврийн хөгжлийн яамны Газрын дарга, АН-ын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, Намын байгуулалтын газрын даргаар тус тус ажиллаж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu