ӨГЛӨӨНИЙ СОНИН I №063 (4304)

Админ | Zindaa.mn
2025 оны 04 сарын 09

“Өглөөний сонин”-ы өнөөдөр /2025.04.09/-ийн дугаарт БНСУ-д үүсээд буй нөхцөл байдал буюу Монгол Улсын иргэдийн зорчих эрхийг хууль бусаар хэрхэн хязгаарлаж байгаа “Асуудлын мөрөөр” хуульч, өмгөөлөгч Р.Булгамаатай хийсэн ярилцлагыг хүлээн авч уншаарай.

Түүнчлэн УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн болон Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигчдийн сонсголд ажиллах хараат бус шинжээчдийг томилох тухай асуудлыг хэлэлцсэн тухай болон “Атга чихэр шиг болсон Алтангадас”, “Хотын дарга “пловдож, уран эсэргүүцэгчид үймүүлэв”, “Харамж” хүлээсэн намууд” зэргээр Төрийн ордон болон Төв талбай тойрсон “Жиг жуг”-ийг сонирхоорой.

Хаврын улиралд “Хачигт хазуулбал төв мэдрэлийн систем гэмтэх аюултай!”, “Чингэлтэй дүүрэг зургаан цэгээр улсын бүртгэлийн үйлчилгээ үзүүлж байна” зэрэг нийгэм, цаг үеийн мэдээ мэдээллээ ч уншина биз ээ.

Цахим хувилбар
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu