УИХ-ын чуулганы завсарлагааны үеэр гишүүд бүсийнхээ тойргоор тойрч, тойроггүй зарим нь Монгол орноороо “тойрон аялсан”. Тэгж явах зуураа зүгээр явсангүй. Төрийн дээд одон медалийн тоонд ордог Алтангадасыг атга чихэр шиг тарааж явжээ. Бүр “Тухайн сумын одонгүй ахмадуудын нэрсийн жагсаалтыг гаргаж өг” гэсэн хачин хүсэлт ч юм уу, шаардлагыг тавьж явсан гэх.
“Буруудаа дэлтэй улаанд нь
Мөс нь шаргиад байна даа хө
Булигаар хүрэн цүнхэнд нь
Чихэр шаргиад байна даа хө” гэж дуунд гардагчлан гишүүдийн цүнхэнд Алтангадас шаргиж, гавьяатай гавьяагүйг үл харгалзан 50-иас дээш настнуудын энгэрийг мялаадаг болжээ.
Хийсэн бүтээснийг нь үнэлж төрөөс хүндэтгэн олгодог одон атга чихэртэй адил болж, авсан хүн энгэртээ зүүхээс ичдэг цаг ирээд байна.
Сэтгэгдэл ( 2 )
Авсан хүн нь ичдэг болсон нь үнэн шүү ийм үнэ цэнэгүй санжгараас хол яваа
авч л байг л дээ. хүнд юм өгч л байг. ямар хамаа. 50 хүрсэн гэдэг их л гавьяатай хэрэг