ӨГЛӨӨНИЙ СОНИН I №069 (4310)

2025 оны 04 сарын 17

"Өглөөний сонин"-ы өнөөдөр /2025.04.17/-ийн дугаарт "Тод цагаан" эмнэлгийн шүдний эмч Т.Туул "Өглөөний зочин"-оор уригджээ. Т.Туул эмчийн "Шүдний өвчин хүндрэхээр тархины эд эсүүдтэй холбогддог учир хүчтэй өвддөг" ярилцлагыг уншаарай.

Мөн тоймч Ч.Зотолын бичсэн "Евроазийн эдийн засгийн холбоотой хийх хэлэлцээр дундуур ямар гээч "муур" нь гүйгээд орчихов оо..." хэмээх "Харах өнцөг"-ийг сонирхоорой. Түүнчлэн "Яндангаа буулгасан нэг өрхийг 900 мянган төгрөгөөр урамшуулна", "Эрдэнэс Тавантолгойн нүүрсийг тусгай гарцаар хил нэвтрүүлнэ", "Тэнгэрийн хүү" Унгар улсын тайзнаа заларна" зэрэг улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын амьдралд өрнөж буй цаг үеийн мэдээ мэдээллүүдийг багтаалаа. Сүүлийн үед дэлхийн геополитикт өрнөж буй улс төр, эдийн засгийн шийдвэрүүд олон улсын анхаарлын төвд байгаа. Тиймээс хятад судлаач, орчуулагч Ч.Сумъяагийн “АНУ-ын Тарифын дайны үед БНХАУ хөрш зэргэлдээ орнуудтай харилцах дипломат бодлогоо “тодорхойлов”“ нийтлэлийг уншигч танаа хүргэж байна.

Цахим хувилбар

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu