“Өглөөний сонин”-ы өнөөдрийн /2024.04.18/-ны дугаарт өмнөд хилийн Ганцмод боомтод Хятадын талын агуулах дүүрснээс шалтгаалан нүүрсний татан авалт удаашраад буй, үүнийг хэрхэн зохицуулах талаар Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулгаас авсан тодруулгыг нийтэллээ.
өн ОХУ-тай агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр хийх талаарх талуудын байр суурь, Монгол Улсын нөхцөл байдал, баримт сэлтэд тулгуурлан сэтгүүлч Ч.Үл-Олдохын бэлтгэсэн “ОХУ-тай агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр хийнэ, хийхгүй” тойм болон өнөөдөр Монгол орон даяар нийслэл хот, 21 аймаг, 330 суманд нэгэн зэрэг албан ёсны нээлтээ хийх Монголдоо анхны, Ази тивийн хэмжээнд хоёр дахь “паппет” төрлөөр туурвисан “Пөөдөө” киноны талаарх онцлох мэдээг багтаав. АНУ-ын тарифын дайны үеэр БНХАУ хөрш орнуудтайгаа харилцах ямар дипломат бодлого тодорхойлж байгаа талаарх тойм сонирхол татах болно. Улс төр тойрсон “шар мэдээ”-нүүдийг “Жиг жуг” булангаас сонирхоорой.
Цахим хувилбар
Сэтгэгдэл ( 0 )