“Өглөөний сонин”-ы 2025.04.22-ны дугаараас дэлхий нийтийн анхаарлыг татаж буй Дээрхийн гэгээн XIV Далай ламын хойд дүрийг тодруулах асуудлын эргэн тойронд манай тоймчийн бичсэн нийтлэлийг хүлээн авч уншаарай.
Түүнчлэн өчигдөр УИХ дахь намын бүлгүүд Агаарын хөлгийн түлш нийлүүлэх гэрээг дэмжих, эсэх асуудлыг хэлэлцсэн тухай мэдээ, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Эрхүүгийн техникийн их сургуулийн удирдлагуудтай уулзаж, төмөр замын салбарт боловсон хүчин бэлдэх талаар ярилцсан талаарх цаг үеийн мэдээллийг хүлээн аваарай. Орон нутгаас сэтгүүлч Д.Улаанхүүхэний “Байгалийн гамшигт малчид илүү өртдөг” судалгаа, тоо баримт сайтай нийтлэл ирүүлснийг манай сонины гуравдугаар нүүрээс уншина уу. Бидэнтэй үргэлж хамт байдаг уншигч та бүхэнд баярлалаа.
Цахим хувилбар
Сэтгэгдэл ( 0 )