КАТОЛИКЧУУДАД ТЭРГҮҮН ТОДРУУЛЖ ЗАЛАХ АСУУДАЛ ТУЛГАРАВ
Дэлхийн голлох шашнуудын нэг болох 1,3 тэрбум гаруй сүсэгтэнтэй Католик шашны 266 дахь тэргүүн, Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Ромын пап Франциск 88 насандаа өчигдөр /2025.04.21/ орон нутгийн цагаар өглөөний 07:35-д таалал төгсөв. Үүнийг Гэгээн ширээт улсын Кардинал Кевин Фэррелл зарласан юм. Ромын пап Франциск 2023 оны наймдугаар сард Монгол Улсад айлчилж байсан билээ. Түүний лагшин өнгөрсөн хоёрдугаар сарын дундаас чилээрхэж, Ромын "Жемелли" эмнэлэгт хатгаа өвчнөө эмчлүүлж байх явцдаа дөрвөн ч удаа амьсгал саатаж, амь нас нь хоёронтаа дээсэн дөрөөн дээр ирж байжээ. Түүний жанч халсан цаг тоолол Улаан өндөгний баяр буюу урин дулааныг угтах ёслолтой давхацсан нь бидний ойлголтоор бараг Дүйчин өдөртэй таацах болов уу. Манайхан таалал төгссөн дээдсээ “Бурхны оронд мориллоо” гэдэг бол католикчууд “Эцэг бурхны өргөөндөө заларлаа” хэмээдэг ажээ.
Аргентинд мэндэлсэн гэдгээрээ тэрбээр Нийтийн тооллын 741 оны Сирийн III Григорийгоос хойш буюу мянгаад жилийн дараа Европоос өөр тивээс сонгогдсон, Өмнөд Америкаас гаралтай анхны Пап болж 2013 онд ширээнд заларсан юм. Ийнхүү Католикуудад шашны шинэ тэргүүнээ тодруулж залах асуудал тулгарав.
ДАЛАЙ ЛАМЫН ОЙРЫН ЭРХЭМ ТҮҮНИЙ ХОЙД ДҮРИЙГ ТОДРУУЛАХ ТАЛААР АМ НЭЭВ
Тэгвэл Далай ламын хойд дүрийн талаар ч асуудал хөндөгдөж эхэлжээ. Дээрхийн гэгээнтэн ХIV Далай лам Данзанжамц тун удахгүй 90 насны сүүдэр тухайлах гэж байна. Тэрбээр 1935 оны долоодугаар сарын 6-нд Төвөдийн Амдо буюу хожмын Хөхнуур мужийн Тагцэр сууринд эцэг Цогжинцэрэн, эх Дэгжцэрэн нарын хүү болон лагшин мэндэлжээ. ХIV Далай ламыг залах ёслол Лхас хотын Будала ордонд 1940 оны хоёрдугаар сарын 22-нд, түүний таван настайд болсон байна. Тэрбээр хойд насны талаар өнөөдөр ч дуугарч байгаа хэрэг биш. Шинэ зууны эхэн, 2000-д оны эхээр түүний лагшин чилээрхэх үеэр тэрбээр “Миний хойд дүр Монголд, бүр эмэгтэй хүн болж тодорч ч мэднэ” хэмээсэн талаар дурдагдаж байв. Ямар ч гэсэн Монголд гэдгийг тодотгосон, “эмэгтэй хүн” гэдэг нь төөрүүлж хэлсэн зүйл ч байж болох.
Дээрхийн гэгээн Далай лам залгамжлагчаа тодруулах эсэх асуудлаар түүний ойрын эрхэм, Буддын шашин судлаач, Далай ламын орчуулагчаар 40 гаруй жил ажилласан Туптен Жинпа /Түвдэн Жамба/ АФП агентлагт өгсөн ярилцлагадаа "Миний найдаж байгаагаар, Далай багш 90 насны төрсөн өдрөөсөө өмнө буюу энэ оны долоодугаар сарын 6-наас өмнө албан ёсны мэдэгдэл хийж мэднэ. Хэрэв миний таамаг зөв байж, Далай ламын залгамж халаа цааш үргэлжилнэ гэж зарлах аваас энэ нь түүнийг жанч халсны дараа шинэ Далай ламыг тодруулна гэсэн үг" хэмээн хэлжээ. Хэрэв Далай лам тийнхүү мэдэгдэх аваас түүний хойд дүр, залгамж халааны асуудал багагүй хурцадмал сэдэв болох бололтой. Энэ нь “Дээрхийн гэгээн XIV Далай ламын хойд дүрийг тодруулахад шамдах цаг ирэв үү” гэсэн асуултыг тавьж байна.
Ямар боловч Дээрхийн гэгээнтэн ХIV Далай лам Данзанжамц 2016 онд Монголд маш яаруу морилон ирж Х Богдыг тодруулсан нь өнөөгийн ээдрээт үед маш чухал үйл хэрэг болсон нь өнөөдөр ийнхүү харагдаж байна. Далай багш өөрийн биеэр тодруулсан тул энэ талаар цаашид маргаан гарахгүй. Тэгээгүй бол 1997 оны үед Банчин богдын хойд дүр хэмээх таван настай хүүг Төвөдөд тодруулсны дараа Бээжинд залан ирүүлж, гэрийн хорионд суулгаад, өөр нэг хүүг Банчин богдоор тодруулсан, өмнөх хүү сураггүй болсон хэмээх сураг дуулддаг шиг ээдрээтэй зүйл болох байсан байж ч мэднэ.
Монголчууд Х Богдоо тодруулсан, Монголын Бурхан шашинтны төв-Гандантэгчэнлин хийдийн байр суурь улмаар бэхжиж, шинэ залуу хамбатай болсон, олон залуу хутагт хувилгаад Дээрхийн гэгээний тааллаар тодорсон зэрэг нь Далай ламын институцын өмнө үүсэж мэдэх асуудалд тулгарах ээдрээг нэлээд зөөллөж өгөх биз ээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 15 )
Дэлхийгээс үүрд Зайлаа түвэд бугууд .
ШИНЖЛЭХ УХААНЫ ЭРИН ҮЕД ЭЛДВИЙН МУУСАЙН ШАР ХУВАЛЗНЫ ХЭРЭГ ОГТ БАЙХГҮЙ.ШАР ХУВАЛЗ МУХАР СҮСЭГ ХОЦРОГДОЛ БНЛЭН ХООЛ БУСАДЫН ЗОВЛОНГООР ХӨРӨНГӨЖИХӨӨС ӨӨР АЧ ТУСГҮЙ ХОГ ШААРУУД.ОРЧИН ЦАГТ ШИНЖЛЭХ УХААНЧ СЭТГЭЛГЭЭ БОЛОВСРОЛ НИЙГЭМД ТУСТАЙ БОДИТ ХӨДӨЛМӨР ХЭРЭГТЭЙ.ШАР ХУВАОЗНУУД ОГТ ХЭРЭГГҮЙ.
Тмм байхгүй ээ.
Намайг Азаа гэдэг, намайг дэмжин 103 мянган ам.долларын буцалтгүй тусламж үзүүлсэн Канадын банкинд талархаж байгаагаа илэрхийлье. Би санхүүгийн бэрхшээлтэй тулгарсан тул Хятад дахь найзтайгаа холбоо барьж, тусламж хэрэгтэй хүмүүст тусалдаг олон улсын банктай танилцсан. Канадын банкны цахим хаягийг надтай хуваалцсан найздаа бас баярлаж байна. Би info@ibcunit.com цахим шуудангаар дамжуулан 120,000 долларын тэтгэлэг авах хүсэлт гаргасан бөгөөд намайг гайхшруулж, 103,000 доллараар шагнуулсан. Энэ дэмжлэг миний санхүүгийн байдлыг ихээхэн сайжруулж, одоо би гэр бүлтэйгээ аз жаргалтай, тогтвортой бай
баастай бурхадаа гэж
баастай бурхадаа гэж
баастай бурхадаа гэж
баастай бурхадаа гэж
Намайг Азаа гэдэг, намайг дэмжин 103 мянган ам.долларын буцалтгүй тусламж үзүүлсэн Канадын банкинд талархаж байгаагаа илэрхийлье. Би санхүүгийн бэрхшээлтэй тулгарсан тул Хятад дахь найзтайгаа холбоо барьж, тусламж хэрэгтэй хүмүүст тусалдаг олон улсын банктай танилцсан. Канадын банкны цахим хаягийг надтай хуваалцсан найздаа бас баярлаж байна. Би цахим шуудангаар (info@ibcunit.com) 120,000 долларын тэтгэлэг авах хүсэлт гаргасан бөгөөд намайг гайхшруулж, 103,000 доллараар шагнуулсан. Энэ дэмжлэг миний санхүүгийн байдлыг ихээхэн сайжруулж, одоо би гэр бүлтэйгээ аз жаргалтай, тогтвортой байна. Хэрэ
ANUSDI80955877VANXANDI BOOWN XXNO
ANUSDI80955877VANXANDI BOOWN XXNO
ANUSDI80955877VANXANDI BOOWN XXNO
ANUSDI80955877VANXANDI BOOWN XXNO
ANUSDI80955877VANXANDI BOOWN XXNO
Za manaix l uunees xoluur yavax um shuu!!!