"Өглөөний сонин"-ы 2025 оны дөрөвдүгээр сарын 29-ний Мягмар гарагийн дугаарт Булган аймагт болсон Хойд бүсийн хөгжлийн анхдугаар хуралдаанаар Эрдэнэтийг түшиглэж “Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр” байгуулах талаар ярилцсаныг онцоллоо.
Хойд бүсийн төлөвлөлтөд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа 14 мега төслийн нэг болох зэс боловсруулах үйлдвэр багтаж байгаа бөгөөд нэг тэрбум ам.доллар хүртэлх өртөгтэй зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад орох юм байна.
“Өглөөний зочин” буланд өмгөөлөгч Н.Болормаатай хийсэн “Үйлчлүүлэгчээ маш сайн яриулж, сонсох зарчмаар өмгөөллөө явуулдаг” гэсэн сонирхолтой ярилцлагыг нийтэллээ.
Монгол Улсад айлчилж буй БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийн айлчлалын эргэн тойрны мэдээ, Төрийн ордонд УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг байрлуулсан тухай, дэлхий нийтээр хүйтэн дайнаас хойш цэргийн зардал хамгийн ихээр өссөн болон юуны учир Өмнөд Африк тив дээш өргөгдөж буйн нууц зэрэг мэдээ мэдээллийг өнөөдрийн дугаараас уншаарай.
Цахим хувилбар
Сэтгэгдэл ( 0 )