АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Гринланд арлыг АНУ-ын хяналтад авахын тулд цэргийн цэргийн хүч хэрэглэж болзошгүй гэдгийг үгүйсгээгүй ажээ.
“Би үүнийг үгүйсгэхгүй. Гэхдээ би үүнийг хийнэ гэж хэлэхгүй. Гринланд нь АНУ-д амин чухал хэрэгтэй. Энэ арал дээр маш цөөн тооны хүн амьдардаг. Бид тэдэнд анхаарал халамж тавина. Олон улсын аюулгүй байдлыг хангахын тулд бид тэнд хяналтаа тогтоох шаардлагатай юм” гэж Трамп мэдэгдсэн байна.
Данийн бүрэлдэхүүнд өөртөө засах эрхтэй оршдог Гринланд нь АНУ-д нэгдэх ёстой гэж Америкийн удирдагч өмнө нь нэг бус удаа мэдэгдэж байсан юм. Энэ оны нэгдүгээр сард явуулсан санал асуулгаар арлын оршин суугчдын дөнгөж 6% нь АНУ-ын бүрэлдэхүүнд нэгдэхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )