Гринландын ерөнхий сайд Йенс-Фредерик Нильсен ард иргэддээ хандан хүнсээ нөөцлөхийг уриалсан байна.
Блүмберг агентлагийн мэдээлснээр, Нильсен арлын эсрэг хүч хэрэглэх магадлал бага ч үгүйсгэх аргагүй гэж хэвлэлийн бага хурлын үеэр онцолсон байна.
Тэрбээр Гринландын засгийн газар хүн амдаа зориулж шинэ зөвлөмж гаргаж байгааг дурдаад гэртээ тав хоногийн хүнс нөөцлөхийг зөвлөжээ. Мөн түүнчлэн орон нутгийн эрх баригчид ажлын хэсэг байгуулж, өдөр тутмын амьдралд нь тохиож болзошгүй аливаа тасалдалд бэлтгэхэд нь туслахаар төлөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )