Хойд Америкийн агаар, сансрын хүчний нэгдсэн командлал (NORAD) хэд хэдэн нисэх онгоцоо Гринланд дахь Питуффик цэргийн бааз руу илгээхээр болжээ.
Нисэх онгоцнууд АНУ, Канад, Гринландын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны хүрээнд NORAD-ын арга хэмжээнд дэмжлэг үзүүлнэ гэж мэдэгдэлд онцолсон байна.
Энэ сарын 5-нд АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп АНУ-ын үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгоор Гринландын нутаг дэвсгэрийг хяналтдаа авах төлөвлөгөөнийхөө талаар мэдэгдсэн билээ.
Данийн батлан хамгаалах яам АНУ тус аралд халдвал хариу цохилт өгнө гэсэн яг ямар арга хэмжээ авахаа тодруулаагүй юм.
Гринланд нь Данийн бүрэлдэхүүнд ордог өөртөө засах эрхтэй нутаг дэвсгэр. 1951 онд Вашингтон, Копенхаген тус арлыг хамгаалах хэлэлцээр байгуулсан билээ. Үүний дагуу АНУ Гринландыг болзошгүй түрэмгийллээс батлан хамгаалах үүрэг хүлээжээ.
АНУ, Канад улс хүйтэн дайны эхээр буюу 1958 оны тавдугаар сард NORAD-ыг байгуулах гэрээ байгуулсан. Гол зорилго нь баллистик пуужин харвасан тухай урьдчилсан мэдээллийг хангах, тус хоёр улсын агаарын орон зайд халдах онгоц, далавчит пуужингаас хамгаалах явдал юм.

Сэтгэгдэл ( 0 )